Wednesday, April 22, 2015

ГЕРМАНЫ ОРОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ ОНОЛЧ РУДОЛЬФ ГЕРМАН ФРИДРИХ ГНЭЙСТ



Рудольф фон Гнэйст
ХэнрихРудольф ГерманФридрихфонГнэйст




Төрсөн он:
1816 оны наймдугаар сарын 13
Төрсөн газар:
Берлин хот
Бие барсан он:
1895 оны долдугаар сарын 22 (78 насандаа)
Бие барсан газар:
Берлин хот
Харъяалал:
 Герман улс
Ш\У-ны хүрээ:
Хуульч, эрх зүйч
Ажил:
·         Гумбольдтын Нэрэмжит Берлиний Их Сургууль
Төгссөн сургууль:
·         Гумбольдтын Нэрэмжит Берлиний Их Сургууль


ХэнрихРудольф ГерманФридрихфонГнэйст (Гер. Heinrich Rudolf Hermann Friedrich von Gneist1816 оны наймдугаар сарын 13Берлин хотноо — 1895 оны долдугаар сарын 22, мөн тэнд) — Пруссын Германы хуульч, эрх зүйч, улс төрийн зүтгэлтэн.
Амьдралын товчоон
Рудольф фон Гнэйст Эйслэблэнид дунд сургуулиа дүүргээд 1833 оноос Берлинд хууль цаазын ухаанаар суралцсан. Энд тэрээр «Эртний Берлин» нэрт оюутнуудын сайн дурын бүлгэмд элсэн оржээ.  1839 онд докторын зэрэг хамгаалсны сүүлээр Берлины Их Сургуулийн хууль цаазын факультетэд туслах багшаар томлигдож 1844 оноос төр эрх зүйн профессор болжээ. 1845 онд дэд профессор, 1858 онд тэргүүлэх профессор болсон.
Пруссын Германы танхим, рейхстагийн гишүүн байсан. Хотын зөвлөлийн гишүүнээр  (1845-1849 он тэрчлэн 1858-1875 онуудад) сонгогдож байсан. Гнэйст авгай 1867 оноос эхлэн Үндэсний либерал намын томоохон зүтгэлтнүүдийн нэг болсон. Тэрээр үзэл санааны хувьд Прусст эрх зүйт төрийг төлөвшүүлэх, бие даасан шүүхийн тогтолцоо бий болгох үзэл санааг асааж байв. Мөн бие даасан, өөртөө эзэрхэх засаг захиргааны нэгж бий болгохыг тууштай дэмжиж байлаа. Гнэйст Нийгмийн Бодлогын Холбоог үүсгэн байгуулж анхны ерөнхийлөгчөөр нь ажиллаж байв. 1888 онд тайжийн хэргэм хүртжээ.
Тэрээр Германы Хуульчдын Холбооны 7 (1868 он Гамбург), 9 (1871 он Штутгарт), 10 (1872 он Франкфурт-на-Майн), 11 (1873 он Ханновэри), 12 (1875 он Нюрнбэрг), 13 (1876 он Зальцбург), 14 (1878 он Йен), 16 (1882 он Кассэл), 17 (1884 он Вюрцбург), 18 (1886 он Висбадэн), 20 (1889 он Страсбург), 22 (1893 он Аугсбург) дах удаагийн чуулганы ерөнхийлөгчөөр ажилласан байдаг. Түүнээс өөр ямар ч хүн ингэж хүлээн зөвшөөрөгдөж байгаагүй юм.
1888 онд ажилчин ангид нийгмийн үйлчилгээг хүргэсний учир Любэк дах «Нийгмийн Ажлын Харилцан Туслалцах Нийгэмлэг»-ийн хүндэт гишүүн болов. Түүний биеийг Берлин дах Ариун Матфейн эртний оршуулгын газар нутаглуулжээ. 

ОНОЛ СУРГААЛ
Орон нутгийн өөрөө удирдах ёсны улсын салбарын удирдлагын онолын улс төрийн чиг хандлагыг Рудольф фон Гнэйст хөгжүүлсэн байдаг.
Орон нутгийн иргэдээс сонгогдсон хүмүүс ажил үүргээ хэрэгжүүлэх явцдаа түшмэл шинжийг өөртөө бий болгож оршин суугчдын тэдэнд өгсөн эрх мэдлийг эд хөрөнгө хураах, нэр хүндээ өсгөх тэргүүтэн амин хувийн эрх ашигт захируулан тулгуур зарчмаасаа гажиж хөнөөл болдог. Тиймээс орон нутгийн эрх мэдлийг оршин суугчдаас сонгогдсон тухайн нутаг орондоо нэр хүндтэй, эд хөрөнгө арвин сайн хүмүүст ацаглуулан үлдээвэл зохино. Чухам тэд л орон нутгийн удирдлага буюу өөрөө удирдах ёсыг төлөв түвшнээр, зангаргатай ёсчилж чадна гэж сургадагт Гнэйстийн улс төрийн онолын мөн чанар оршино.
Өөрөөр хэлбэл иргэдийн дотроос баян чинээлэг, нэр хүнд бүхий хүмүүсийг сонгон ажилуулах замаар нэр хүндэд суурилсан сайн дурын тогтолцоо төлөвшүүлэх хэрэгтэй гэж Гнэйст авгай үзжээ.Тэрээр онолын гол эш санаагаа Английн орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын жишээн дээр гаргаж ирсэн байна. Гэвч түүний энэ мэт үзлийг олон нийт төдийлөн ойшоон авч үзээгүй юм.

ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ Нямаагийн ОТГОНБАЯР 

МЭРГЭН САНАА АСААХ ХЭН БОЛОВЧ МӨХӨС ХҮНД ДАРААХ ЦАХИМ ХАЯГААР САНАЛ, ШҮҮМЖ ӨГВӨӨС ХҮҮШИЙН ГАЗАР ҮҮЛЭН ЧӨЛӨӨНИЙ НАР ҮЗЭХ МЭТ, УСГҮЙ ГАЗАР ХУР БОРОО ХАЙРЛАХ МЭТ СЭТГЭЛИЙН УГААС ЦЭНГЭН БАЯСАХ АЖААМ: nyamaew@gmail.com, goodnyamaev@gmail.com, otgonbayarnyamaa@rocketmail.com
Политолог ОТГОНБАЯР Нямаев  (родился 13 июнь 1982) -Монгольский политолог, социолог, историк, философ, культуролог, переводчик и исследователь. Он закончил МонГУ со степенью магистра политических наук. С 2005 году ОТГОНБАЯР преподавал в Уланбаторском университетом,  потом перешёл на институт ХАНГАЙ. Сегодня преподаватель ОТГОНБАЯР Нямаев докторант в Академии Управление.

No comments:

Post a Comment

ЗАХИРГАА БА УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА: ҮЗЭЛ САНААНЫ ТОЙМ

  Нэг. Удиртгал Төрийн захиргааны мэдлэг одоогоос 2500 орчим жилийн өмнө Энэтхэг, Хятад, Грек-Ром дахь философи сэтгэлгээний хүрээнд анхла...