Улс
орны дотоодод нийгмийн дэг журмыг хангах, сахиулах, хүний эрх, эрх чөлөөг хүч
хэрэглэх замаар баталгаажуулахад чиглэсэн цэргийн шинж чанартай бүлэглэлийгцагдаа, цагдаагийн байгууллага гэнэ. Өөрөөр хэлбэл улс орныг гадаад аюул, заналхийллээс
хамгаалдаг хүч нь цэрэг арми бол дотоодын аюул, самуунаас сэргийлэх үүргийг
мөнөөхөн цагдаа өөртөө хүлээдэг. Цагдаа, цагдаагийн байгууллага нь эрүүгийн
гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлаас урьдчилан
сэргийлэх, нийгмийн хэв журмыг хангах, гэм буруутай нь тогтоогдсон этгээдийг
дайчлан баривчлах тэргүүтэн олон үйл ажиллагааг эрхлэн явуулдаг.
Цагдаа, цагдаагийн байгууллага нь эрүүгийн, улс төрийн буюу нууц, нийгмийн хэв журмыг
хангах, зам тээврийн, эдийн засгийн, байгаль орчныгэх мэт олон
төрөлд хуваагддаг. Ямар зорилго тэргүүлэх чиглэлд багтаж байна гэдгээс хамааран
цагдаа, цагдаагийн байгууллагын шинэ төрлүүд бий болох эсвэл татан буугдаж
байдаг. Энэ үйл явцыг тасралтгүй үргэлжлэх шинж чанартай үзэгдэл хэмээн ойлгож
болох юм.
Дэлхийн олон оронд тусгай төрлийн цагдаа ажилладаг.
Тухайлбал Францын жандармэри нь зэвсэгт
хүчний цагдаа, хуучин ЗХУ-ын КБГ-ийн завсрын шинжийг агуулсан цагдаагийн
байгууллага болно. Мөн Итали улсад карабинэр,
санхүүгийн тусгай гварди (татварын тусгай цагдаа) байх жишээтэй.
Цагдаа, цагдаагийн байгууллагыг янз бүрийн шалгуураар
ангилан авч үздэг. Шинжлэх ухааны бүтээлүүдэд цагдаа, цагдаагийн байгууллагыг
дараах байдлаар ангилсан байдаг. Үүнд:
·
Удирдлагын цагдаа: Зам тээвэр, гудамжны хөдөлгөөн, хотын эрүүл ахуйн
байдалд хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй:
·
Аюулгүй байдлын цагдаа: Гудамжны жагсаал цуглаан, хурал, хэв журмын байдалд
ажиглалт хийх чиг үүрэгтэй:
·
Эрүүгийн цагдаа: Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүрэгтэй. Үүнээс
гадна хэрэв улс оронд тусгай албад байхгүй бол сэжигтнийг хамгаалах, дайчлан
баривчлах, мөрдөн мөшгөх арга хэмжээ авах эрхтэй. Эрүүгийн цагдаа анхан шатны
мөрдлөгө явуулдаг. Үйл ажиллагаагаа нөхцөл байдлаас хамааран ил болон далд
хэлбэрээр явуулж болдог. Прокурор, шүүхийн байгуулллагуудтай нягт хамтын
ажиллагаатай байдгаараа онцлогтой.
·
Засаг, захиргааны цагдаа: Цагдаагийн байгууллагын ажлын уялдаа холбоог зохицуулах
кабинетийн чиг үүрэгтэй. Улс орны хэмжээнд бий болсон гэмт хэргийн гаралт,
илрүүлэлт, үр дүнд дүн шинжилгээ хийх замаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
нэгдсэн төлөвлөгөө зохиож боловсруулах, захиргаа, удирдлагын баримт бичиг
боловсруулах, бэлтгэх үүргийг давхар хариуцдаг. Энэ төрлийн цагдаагийн
байгууллагыг зарим тохиолдолд урьдчилан сэргийлэх цагдаа гэж нэрлэдэг.
·
Улс төрийн буюу нууц цагдаа: Улс орныхоо нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл
байдлын тухай мэдээлэл цуглуулах, олж авсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийх чиг
үүрэгтэй. Мөн тодорхой төрийн өндөр албан тушаалд өрсөлдөж буй бүх нэр
дэвшигчдийн тухай баримт, нотолгоотой мэдээлэл цуглуулах, тэдгээрт хяналт тавих
чиг үүрэгтэй.
·
Зэвсэгт хүчний цагдаа: Зарим нэг улс оронд зэвсэгт хүчний цагдаа нь жандармэри, карабинэр гэх мэт тусгай
нэршлүүдтэй байх тохиолдол байна. Армийн зохион байгуулалтаар эмхлэгдэж
шаардлагатай үед бэлтгэл нөөц болдог. Ихэвчлэн хуарангийн сахилга батыг гол
болгодог. Удирдах албан тушаалуудад цэргийн мэргэжлийн хүмүүс томилогддог. Олон
нийтийг хамарсан бослого, самуун, хурал цуглаан зэрэг нийтийг эмх замбараагүй
байдалд уриалсан үйл ажиллагаануудыг таслан зогсоох чиг үүрэгтэй. Удирдлагын
хувьд дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнд харьяалагддаг.
Улс орон бүрийн цагдаа, цагдаагийн байгууллага өөр өөрийн
гэсэн онцлогуудтай. Тухайлбал АНУ-д холбооны улсын хэмжээний, муж улсын хэмжээний, орон нутгийн
хэмжээнийгэсэн гурван шатлалт цагдаагийн тогтолцоо байдаг. Холбооны
улсын цагдаагийн байгууллага нь Холбооны Мөрдөх Товчоо (ХМТ) юм.
ХМТ нь холбооны улсын хэмжээнд хууль зөрчсөн эрүүгийн хэргүүдийг мөрдөн мөшгөх
зорилготой байгууллага болно.
ХМТ-г бий болгох анхны санааг АНУ-ын Хууль Зүй, Дотоод
Хэргийн Яамны сайд асан Чарльз Бонапарт 1907
онд гаргажээ. Гэвч Конгресс ийм байгууллага байгуулахаас эрс татгалзаж саналыг
буцаасан түүхтэй. 1908 оны зургаадугаар сарын 26 нд гүйцэтгэх эрх мэдлийн
хүрээнд ХМТ гэж нэрлэгдсэн тусгай албыг байгуулжээ. Харамсалтай нь, удаан
хугацааны туршид ХМТ төдийлөн ач холбогдолтой үйл ажиллагаа явуулахгүй байсаар
ирсэн байна. 1935 оны долдугаар сарын 1 нд ХМТ-ны даргаар Эдгар Хувэрийг
томилсон Конгрессийн шийдвэр гарснаар уг байгууллага жинхэнэ утгаараа ажиллаж
эхэлсэн гэж үздэг. ХМТ нь маш хатуу зохион байгуулалт бүхий удирдлагын босоо
тогтолцоотой байгууллага юм. ХМТ-ны төв аппарат мөрдөх, эрүүгийн мөрдөн
байцаах, судалгааны, эрэн сурвалжлах, иргэний эрхийн, засаг захиргааны, сургалтын,
оператив ажиллагааны гэх мэт маш олон албадтай. Муж улс, томоохон хотуудад
өөрийн гэсэн салбаруудтай (Тэдгээрийн тоог 58 гэж үздэг). Нийт улс орны хэмжээнд 1200 орчим төлөөлөгчийн
газартай. 20 мянга орчим ажилтантай. Дэлхийн олон орны нийслэлд, тэр дундаа
Москвад байнгын төлөөлөгчийн газартай. ХМТ-ны талаар маш олон таагүй зүйл
бичигддэг нь АНУ-ын бүх улс төрчдийн талаарх мэдээлэл байна хэмээн мэдэгдэж
байсан түүний дарга асан Эдгар Хувэртэй шууд холбоотой. Сүүлийн жилүүдэд ХМТ-ны
тухай олон нийтийн ойлголт, төсөөлөл өөрчлөгдөх болсон.
ХМТ өөр төрлийн байгууллагын чиг үүрэгт хамаарахаас бусад
холбооны улсын хэмжээнд хууль тогтоомж зөрчсөн бүх төрлийн хэргүүдийг мөрдөн
байцаах эрхтэй. Америкийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор ХМТ нийтдээ 170 орчим
төрлийн гэмт хэргийг мөрдөн байцаах эрхтэй ажээ. Үүн дотроос заншлаач(Тагнуул
хэмээх үг, орчуулагчийн тайлал), урвагч, ганнибалистууд (Хүний
маханд дурлагчид, орчуулагчийн
тайлал) тэрчлэн улс оронд
онц их хэмжээний хохирол учруулсан банк тонох, луйврын болон сонгуулийн эрх
зөрчсөн хэргүүдийг мөрдөн мөшгөх давуу эрхтэй.
ХМТ-ноос гадна цагдан сэргийлэх чиг үүргийгХолбооны Улсын Цагаачлалын
Албахариуцан ажилладаг. Энэ байгууллагын гол зорилго нь АНУ-ын
харьяат олгох, эс олгох асуудлаар эцсийн шийдвэр гаргахад оршино. Цагдаагийн
хэд хэдэн байгууллага АНУ-ын Сангийн Яаманд харьяалалтай байдаг. Эдгээр
албадууд нь АНУ-ын санхүүгийн тогтолцоонд шууд болон шууд бус хэлбэрээр аюул
учруулахуйц мөнгө угаах болон бусад төрлийн гэм хэргүүдийг мөрдөн мөшгөдөг.
Үүнээс гадна Сангийн Яам нь Гаалын Товчоонд захирагдах гаалын цагдаатай.
Гаалийн журам зөрчсөн үйлдлийг мөрдөхөд цагдаагийн энэ төрлийн албаны чиг үүрэг
оршино. Гаалийн цагдаагийн албад гаалийн бүх тойргуудад байдаг (АНУ-ын нутаг дэвсгэр гаалийн 51 тойрогт хуваагддаг).
Цагдаа, цагдаагийн байгууллагын үүргийг хэрэгжүүлэх өөр
нэг газар нь АНУ-ын Сангийн Яамны харьяа Эргийн Хамгаалалтын
Албаюм. Далайн эргийн боомтуудад байрлах хөлөг онгоцууд,
тэдгээрийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар ажиглалт хийх, хяналт тогтоох,
мөрдөх байцаах чиг үүрэг бүхий байгууллага болно.
Дээрхээс гадна Хар Тамхитай Тэмцэх
Хэлтэсгэж байх бөгөөд нэгдсэн улсын нутаг дэвсгэрт хууль
тогтоомж зөрчин хар тамхи тээвэрлэсэн, нэвтрүүлсэн, дамжин өнгөрүүлэхийг
оролдсон гэмт хэргийн шинж бүхий үйлдлийг мөрдөн байцаах үүрэгтэй алба болно.
Энэ мэтчлэн АНУ-д ХМТ-ноос гадна цагдаагийн байгууллагын
үүргийг хэрэгжүүлдэг олон төрлийн байгууллагууд байна. АНУ-ын цагдаагийн албаны
тогтолцоо нь удирдлагын хувьд нарийн зохион байгуулагдсан, хоорондын уялдаа
холбоо сайн байдгаараа онцлогтой. Гэхдээ нөгөө талаас зарим тохиолдолд
цагдаагийн байгууллагуудын хооронд чиг үүргийн маргаан үүсэх явдал байдаг.
АНУ-д муж улсын хэмжээний цагдаагийн албад өнгөрсөн зууны
эхээр байгуулагдсан ч дэлхийн нэгдүгээр дайны дараачаас жинхэнэ утгаараа
бүрэлдэн тогтсон түүхтэй. Ялангуяа хуурай хууль батлагдаж, цуцлагдаж асан цаг
үед цагдаагийн албадын үйл ажиллагаа нэлээд төгөлдөрших хандлагатай болсон
байна. Муж улсын хэмжээнд цагдаагийн бүтэц бий болгох үндсэн шалтгаан нь улсын
хэмжээний гэмт хэрэгтэй тэмцэхэд дан ганц холбооны улсын цагдаагийн албад хүчин
үл хүрэлцэх явдал байсантай холбоотой.
Ихэнх муж улсад цагдаагийн албад нь муж улсын төвшинд
хууль зөрчсөн гэмт хэргийн чанартай үйлдлийг мөрдөн байцаахад үйл ажиллагаагаа
чиглүүлдэг. Зарим нэг муж улсад зөвхөн авто замын осол, байгаль орчны хорио
цээр зөрчсөнтэй холбоотой хэргийг цагдаагийн албад ацаглах явдал байна. Муж
улсын цагдаа нь орон нутгийн хууль тогтоомжийг зөрчсний төлөө захиргааны
шийтгэл, торгууль болон бусад төрлийн шийтгэлийн аргыг авч хэрэгжүүлдэг. Бүх
муж улсад цагдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түүгээр зорчигч
өөрөө явагч тээврийн хэрэгслүүдийн техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тогтоох
үүрэг хүлээдэг.
Муж улсын цагдаа, цагдаагийн байгууллага нь удирдлагын
хувьд муж улсын прокуророор толгойлуулсан цагдаагийн аппаратын дотор багтдаг.
Энэхүү цагдаагийн аппаратыг хууль зүйн хэлтэс (Хойд Каролина, Калифорни муж улс), нийгмийн аюулгүй байдлын хэлтэс (Иллинойс муж улс), нийгмийн аюулгүй байдал, эрхийн хэлтэс (Нью Жэрси муж улс) гэх мэт олон янзаар нэрлэж заншсан. Өөрөөр хэлбэл муж
улс бүр өөр өөрөөр нэрлэдэг гэсэн үг юм. Үйл ажиллагааны хүрээнд ч өөр өөр
байдал илэрдэг. Тухайлбал Жоржиа муж улсын цагдаагийн байгууллагыг цагдаагийн
газрын дарга бус, харин муж улсын амбан захирагч, прокурор гэх мэт албан тушаалтнуудаас
бүрдэх олон нийтийн аюулгүй байдлын хороо удирддаг. Гэхдээ бүх тохиолдолд
зохион байгуулалтын бүтцэд цагдаагийн газрын дарга гэсэн албан тушаал байдаг.
Цагдаагийн газрын даргыг дарга, комиссар гэх мэтчлэн янз бүрээр нэрлэх бөгөөд
муж улсын амбан захирагч шууд томилдог.
Муж улсын цагдаагийн албад нь зохион байгуулалтын
бүтцээрээ хоорондоо ялгаатай. Ихэвчлэн эрүүгийн мөрдөн байцаах хороо, эрэн
сурвалжлах товчоо, дэг журмын хэлтэс, зам харилцааны тасгаас бүрдэнэ. Зарим муж
улсад замын цагдаагийн бие даасан бүтэц байдаг. Тэдгээрийг High-way patrolбуюу хай-вэй патролгэж нэрлэдэг.
Олон муж улсад мөрдөн байцаах тусгай алба нь санхүүгийн,
эрүүл мэндийн, хууль зүйн гэх мэт хэлтэстэй байна. Гэмт хэргийн шинж чанараас
хамаараад муж улсуудын цагдаагийн байгууллагын чиг үүргийг гүйцэтгэх эрх
мэдлийн өөр байгууллагууд орлон хэрэгжүүлэх тохиолдол байдаг.
АНУ-ын цагдаагийн албаны хамгийн доод нэгж нь орон
нутгийн цагдаагийн байгууллага юм. Хотын болон хөдөөгийн цагдаагийн алба гэсэн
хоёр төрөлтэй. АНУ-ын цагдаагийн нийтбие бүрэлдэхүүний 70 орчим хувийг
хамардаг. Хэрэв түшиглэдэг албадыг нь нэмчихвэл нийт бие бүрэлдэхүүний 90 орчим
хувийг өөртөө багтаадаг. Америкийн томоохон хотуудад гэмт хэргийн гаралт өндөр
байдгийг тооцож үзвэл энэ нь тийм ч гайхмаар тоо биш юм.
Хотын цагдаагийн албаны үйл ажиллагааны үндсэн төрөл нь
замын аюулгүй байдалд хяналт тогтоох, мөрдөн байцаалт явуулах явдал болно. Орон
нутгийн цагдаагийн алба нь орон нутгийн шинж чанартай бүхий л үйл ажиллагааг
эрхлэн явуулна. Орон нутгийн цагдааг шэриф
толгойлно. Хотын цагдаагийн албадыг бодвол хүн хүчний хувьд цөөн байдаг. Шэриф
нь өөрийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах, гэм
буруутай этгээдийг дайчлан баривчлах буюу саатуулах бүрэн эрхтэй. Мөн орон
нутагт түр саатуулах газар буюу шоронтой байж болох бөгөөд зарим тохиолдолд
татвар хураах, хяналт тавих, шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулна.
Томоохон орон нутгуудад шэриф туслахтай байж болдог. Шэрифийн албан тушаалыг
2-4 жилийн хугацаагаар сонгодог сонгуульт албан тушаал болно. Хэт олон хүн
амтай, газар нутаг томтой орон нутгуудад шэриф өөртөө туслах бие даасан
бүтэцтэй байхыг зөвшөөрдөг. Шэриф хэмээх үг нь Английн колонийн засаг
захиргааны үед дэлгэрсэн хэллэг юм.
Сүүлийн жилүүдэд хувийн мөрдөх албадын үйл ажиллагаа
эрчимжих хандлагатай байгааг тэмдэглэх хэрэгтэй. Хэдийгээр иргэдийн
оролцоотойгоор бий болдог ч энэ албыг цагдаа, цагдаагийн байгууллагын тоонд
оруулж үзэхэд учир дутагдалтай.
Их Британи буюу Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад
цагдаагийн алба харьцангуй саяхан бий болжээ. 1829 онд Лондон хотын цагдаагийн
алба үүсч нийслэл хотын цагдаагийн албаны тухай тусгай хууль батлагдан гарчээ.
Чухам энэ үеэс Англи улсад цагдаагийн алба бий болсон гэж үздэг. Удалгүй бусад
хотууд болон хөдөөд (1856 он) цагдаагийн албад үүссэн байна.
Өнөөдөр тус улсын цагдаагийн албадыг олон нийтийн болон тусгай
гэсэн хоёр зүйлд хуваан авч үздэг байна. Олон нийтийн цагдаад нийслэлийн,
хотын, хөдөөгийн цагдаагийн албадыг оруулдаг.
Харин тусгай цагдаагийн байгууллагад атомын энергийн
газрын цагдаа, батлан хамгаалах яамны цагдаа гэх мэт яам, зэвсэгт хүчний эд
материал, зам тээвэр, иргэний нисэх болон тусгай обьектуудад хяналт тогтоож
хамгаалах үүрэгтэй цагдаагийн бие бүрэлдэхүүнийг хамруулан ойлгодог. Цагдаагийн
байгууллагын эдгээр төрлүүд нь ихэвчлэн төрийн захиргааны төв байгууллагуудад
харьяалагддаг.
Английн цагдаагийн албадаас хамгийн алдартай нь
Скотланд-Ярд (Шотланд ордон хэмээх үг, орчуулагчийн тайлал)юм. 19-р зууны эхээр цагдаагийн байгууллага байрлаж асан
анхны байрыг ингэж нэрлэх бөгөөд чухамэндээс уг нэршил үүсчээ.
Скотланд-Ярд нь удирдлагын хувьд Хууль Зүй, Дотоод
Хэргийн Яаманд харьяалагдах бөгөөд мөнхүү яамны сайдаас уг байгууллагын
удирдлагыг томилдог. Скотланд-Ярдыг таван туслах бүхий комиссар тэргүүлдэг.
Бүтцийн хувьд засаг захиргааны, гудамжны хөдөлгөөний, зам
тээврийн, эрүүгийн мөрдөн байцаах, эрүүл мэндийн, шинжлэх ухаан, судалгааны
гэсэн зургаан хэлтэстэй. Гол хэлтэс болох эрүүгийн мөрдөн байцаах хэлтэс нь
1840 онд байгуулагдсан. Энэ байгууллагыг туслах комиссар тэргүүлдэг.
Дэлхийн улс орнуудад цагдаа, цагдаагийн байгууллага
бүтэц, зохион байгуулалтын хувьд янз бүр байна. Гэхдээ улс орнуудын цагдаагийн
байгууллагыг дараах гурван хүрээнд авч үздэг. Үүнд:
Төвлөрсөн удирдлагатай цагдаагийн байгууллага:
Төвлөрсөн бус удирдлагатай цагдаагийн байгууллага:
Холимог хэв шинжийн удирдлагатай цагдаагийн байгууллага
гэсэн гурван төрөлд хуваан авч үздэг.
МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ: МИХАЙЛ
ФИЛИППОВИЧ ЧУДАКОВ(2001). Конституционное право
зарубежных стран, Учебник, М. Инфра-М, С. 483-492.
ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН
АКАДЕМИЙН ДОКТОРАНТ Нямаагийн ОТГОНБАЯР
МЭРГЭН САНАА АСААХ ХЭН БОЛОВЧ МӨХӨС ХҮНД
ДАРААХ ЦАХИМ ХАЯГААР САНАЛ, ШҮҮМЖ ӨГВӨӨС ХҮҮШИЙН ГАЗАР ҮҮЛЭН ЧӨЛӨӨНИЙ НАР ҮЗЭХ
МЭТ, УСГҮЙ ГАЗАР ХУР БОРОО ХАЙРЛАХ МЭТ СЭТГЭЛИЙН УГААС ЦЭНГЭН БАЯСАХ АЖААМ: nyamaew@gmail.com, goodnyamaev@gmail.com, otgonbayarnyamaa@rocketmail.com
OTGONBAYAR
Nyamaais a doctoral student (Ph.D) in Public Administration and Management at
the School of Management at the National Academy of Governance & Management
and regular lecturer of Political Science and Mongolian History at the
Institute Preschool Education of the Mongolian State University of Education.
He has an undergraduate degree in political science from the National
University of Mongolia (2003) and received a master’s degree from the National
University of Mongolia in democracy and democratization (2005). He is the
author or co-author of more than 20 articles and books. He taught at the
University of Ulaanbaatar, higher institute HANGAI and Public Complex School HUMUUN. His general research interest is factor analysis
administrative reforms indeveloping countries.
No comments:
Post a Comment