Saturday, March 28, 2015

АМЕРИКИЙН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ НЭРТ ОНОЛЧ ЛЮТЭР ХАЛСИ ГУЛИК (LUTHER HALSEY GULICK)

Luther Halsey Gulick

1939 оны Төрийн Зөвлөлийн хуралдаан дээр
Мэндэлсэн:

1892 оны нэгдүгээр сарын 17 нд Япон улсын Осака хотноо
Бие барсан:
1993 оны нэгдүгээр сарын 10 нд 100 насандаа Вермонтын Вальдэн хотноо
Суралцсан сургууль:
Обэрлин Коллеж болон Колумбын Их Сургууль
Лютэр Халси Гулик (1892–1993 он) нь төрийн захиргааны нэртэй онолч нэгэн юм.
Агуулга
Цадиг намтрын товчоон
Лютэр Халси Гулик 1892 оны нэгдүгээр сарын 17 нд Япон улсын Осака хотноо төрсөн. Эцэг нь шашны нэрт зүтгэлтэн Сиднэй Лэвис Гулик (Sidney Lewis Gulick,1860-1946 он) бол түүний эхийг Клара Мэй Гулик (Clara May Gulick) гэдэг байв. Өндөр өвөг нь шашны зүтгэлтэн ноён Лютэр Халси Гулик (Luther Halsey GulickSr, 1828–1891 он), харин өвөг эцэг нь сэтгэл зүйч Ж. Лютэр Халси Гулик (Luther Halsey Gulick Jr, 1865–1918 он) болно. Гуликийн дээд өвөг Пэтэр Жонсон Гулик (Peter Johnson Gulick, 1796–1877 он) Хавай арлын вант улсад илгээгдсэн шашны санваартан байжээ.
Лютэр Гулик 1914 онд Обэрлин коллеж (Oberlin College)-ийг төгссөн. 1920 онд Колумбын Их Сургууль (Columbia University)-д Ph.D. хүртсэн. 1923-1942 онуудад Колумбын Их Сургуульд багшлах болсон. 1921 онд Төрийн Удирдлагын Хүрээлэнгийн ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд энэ албаа 1962 он хүртэл үүрэглэжээ. Дараагаар нь энэ хүрээлэнгийн гүйцэтгэх захиралаар томилогдож 1982 он хүртэл хашсан байдаг. 1936-1938 онуудад Захиргааны Удирдлагын Хороо (Brownlow Committee)-ны гишүүн байсан. 1937 онд ерөнхийлөгч Франклин Рузвельт (Franklin D. Roosevelt) түүнийг холбооны улсын гүйцэтгэх эрх мэдлийг шинэчлэх ажлын хэсгийн ахлагчаар томилжээ. 1954-1956 он хүртэл Нье-Йорк хотын захиргааны тэргүүнээр ажилласан.[1]
Төрийн удирдлагын чиглэлээр дэвшүүлсэн санаануудын дотор гүйцэтгэх эрх мэдэл буюу төрийн удирдлагын хүрээн дэх эрх үүргийг заагийг томъёолсон байдал нэлээд нэр олсон. Гуликийн гаргасан POSDCORB-ийг төлөвлөх, зохион байгуулах, удирдах, боловсон хүчний, зохицуулах, тайлагнах, төсөвлөх чиг үүргүүд гэж үздэг.[2]
Дэлхийн II дайны туршид Гулик Элвин Хансэн (Alvin Hansen) –ий нэгэн адил Жон Майнэрд Кэйнс (John Maynard Keynes)-ийн чөлөөт худалдааны зарчим дээр тулгуурлаж олон улсын эдийн засгийг сэргээхийн зэрэгцээ макро түвшиндөө бүрэн ажил эрхлэлтийг дэмжих бодлогыг сайшааж байв.[3]
Улс төр, төрийн захиргаа хоёрыг зааглах тал дээр Гулик сайн зүйл хэдий ч бүрэн зааглах боломжгүй гэсэн санааг гаргасан байна.
1937 онд Гулик Ландалл Урвикийн хамт бичсэн илтгэлдээ (Papers on the Science of Administration)төрийн захиргаа, удирдлагын ухааны хөгжлийн тавин жилийг шинжлэн судалсан байдаг. Хамгийн ирээдүйтэй, хөгжлийн хэнгэрэг цахисан шинжлэх ухаан бол төрийн захиргаа, удирдлагын ухаан мөн гэж энд онцолжээ.
Төрийн хамгийн чухал чиг үүрэг нь хүний сайн сайхан амьдралыг тэтгэх явдал юм. Бас ямар нэгэн өөрчлөлт, хөгжилд маш хурдан дасан зохицдог байх ёстой. Энэ ч учраас төрийн захиргааг судлах шинэ арга зүйн хандлага төлөвшүүлэх хэрэгтэй гэж Гулик үзжээ. Үүнээс гадна нийгмийн бодот хэрэгцээ, шаардлага дээр тулгуурлан төвлөрсөн бус, зах зээл баримжаалсан өөрөөр хэлбэл ажил үүргийг үр дүн, бүтээмж баримжаалсан төрийн захиргааг улс орнуудад хөгжүүлэх хэрэгтэй гэсэн санааг гаргажээ. Хамгийн гол нь орчин үеийн төрийн удирдлагыг чөлөөт зах зээл, ашгийн тухай үзлээс салгах боломжгүй юм.
Цагийн менежментийг оновчтэй хэрэглэх, үйл ажиллагаандаа төлөвшүүлэн хэвшүүлэх нь төрийн удирдлагад төдийгүй байгууллагын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой юм. Цагийн удирдлагын зохистойгоор хэрэглэх нь үр дүн гарах, бүтээмж дээшлэх амин чухал хүчин зүйл болно.
Түүний дэвшүүлсэн санаанууд байгууллагын онолд төдийгүй төрийн захиргаа, удирдлагын ухаанд өнөөдөр ч бүрэн ач холбогдлоо алдаагүй байна.
Тэрээр 1993 оны нэгдүгээр сарын 10 нд Вермонтын ГреенБросод бие баржээ. Гуликийн анхны эхнэр Хэлэн Свифт 1969 онд, хоёр дах эхнэр Карол В. Моффэт 1989 онд нас барсан байна. Гулик нийт хоёр хүүхэдтэй.[1]
Гэр бүлийн угийн бичиг







Фэнни Хинкэли Томас
(1798–1883)









































Оррамэл ХинкэлиГулик
(1830–1923)


Вильям Хоокэр Гулик
(1835–1922)
















Теодэр Вэлд Гулик
(1837–1924)
















Томас Лафрон Гулик
(1839–1904)


























Сара Францис Гулик
(1854–1937)


























Лютэр Халси Гулик
(1892–1993)

Сиднэй Лэвис Гулик
(1902–1988)














Бүтээлийн жагсаалт
·         Evolution of the Budget in Massachusetts (Массачусэтсийн төсвийн удирдлага,1920он)
·         Notes on the Theory of Organization(Байгууллагын онолын тухай тэмдэглэл, 1937 он)
  • Administrative Reflections from World War II (Дэлхийн II дайнаас үүдсэн захиргааны эрэгцүүллүүд, 1948 он)
  • American Forest Policy (Америкийн модны аж ахуйн бодлого, 1951 он)
  • The Metropolitan Problem and American Ideas (Томоохон хотуудын асуудал ба Америк үзэл санаа, 1962 он).
Ишлэл, зүүлт
1.       Jacques Steinberg (January 11, 1993). "Dr. Luther H. Gulick, 100, Dies; Adviser to Roosevelt and Mayors"New York Times. Retrieved May 9, 2010.
ОРЧУУЛГЫН ЭХ СУРВАЛЖ: LUTHER HALSEY GULICK|| 01.01.2015. WWW.EN.WIKIPEDIA.ORG|WIKI|LUTHER_GULICK_(SOCIAL_SCIENTIST)

ЭНЭХҮҮ БИЧВЭРИЙГ МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ Нямаагийн ОТГОНБАЯР 
МЭРГЭН САНАА АСААХ ХЭН БОЛОВЧ МӨХӨС ХҮНД ДАРААХ ЦАХИМ ХАЯГААР САНАЛ, ШҮҮМЖ ӨГВӨӨС ХҮҮШИЙН ГАЗАР ҮҮЛЭН ЧӨЛӨӨНИЙ НАР ҮЗЭХ МЭТ, УСГҮЙ ГАЗАР ХУР БОРОО ХАЙРЛАХ МЭТ СЭТГЭЛИЙН УГААС ЦЭНГЭН БАЯСАХ АЖААМ: nyamaew@gmail.com, goodnyamaev@gmail.com, otgonbayarnyamaa@rocketmail.com
OTGONBAYAR Nyamaa is a doctoral student (Ph.D) in Public Administration and Management at the School of Management at the National Academy of Governance & Management and regular lecturer ofPolitical Science and Mongolian History at the Institute Preschool Education of the Mongolian State University of Education. He has an undergraduate degree in political science from the National University of Mongolia (2003) and received a master’s degree from the National University of Mongolia in democracy and democratization (2005). He is the author or co-author of more than 20 articles and books. He taught at the University of Ulaanbaatar, higher institute HANGAIand Public Complex School HUMUUN. His general research interest is factor analysis administrative reform in Mongolia.


No comments:

Post a Comment

ЗАХИРГАА БА УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА: ҮЗЭЛ САНААНЫ ТОЙМ

  Нэг. Удиртгал Төрийн захиргааны мэдлэг одоогоос 2500 орчим жилийн өмнө Энэтхэг, Хятад, Грек-Ром дахь философи сэтгэлгээний хүрээнд анхла...