Friday, August 16, 2019

ФРАНЦ ДАХЬ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ШИНЖЛЭХ УХААНЫГ ҮНДЭСЛЭГЧ ЧАРЛЬЗ ЖАН БАТИСТ БОННЭН

Чарльз Жан Батист Боннэн (1772 оны аравдугаар сарын 4 – 1846 оны аравдугаар сар) нь Францын нэртэй сэтгэгч, төрийн захиргааны шинжлэх ухааныг үндэслэгч, хөгжүүлэгч болно. Түүний улс төрийн болон төрийн захиргааны үзэл санаа нэлээд цэгцтэй боловсруулагдсан байдаг. Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн ухааныг үндэслэгчдийн нэг болно. Үүний зэрэгцээ, түүний нийгмийн үзэл санааг сурвалжлан судлахад социологийн ухааныг хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсан нь харагдана. Францын алдарт социологич О. Конт авгай нэгэнтээ “Позитивист үзэл бодол бүхий, жинхэнэ хувьсгалч үзэл санаатай эрч хүч, шинэлэг санаа бүхий содон хүн” хэмээн Боннэныг тодорхойлсон байна. Боннэн хууль тогтоох хурлын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, боловсролын тогтолцоонд ихээхэн анхаарал хандуулж байв.
Цадаг намтар

Боннэн Францын Бургунд нутгаас гаралтай хүний гэр бүлд Париж хотноо мэндэлжээ. Коллежид суралцаж, улмаар төрийн түшмэл болсон байна. Эцэг, эх нь түүнийг нэртэй эмч болгохыг эрмэлзэж байсан боловч Францын агуу их хувьсгалын нөлөөгөөр улс төрийн асуудал шимтэн сонирхох болжээ. Идэр залуу наснаас эхлэн Монтэскье, Мабли, Бэкон, Фэнэлон, Корнэлиус нарын зохиол бүтээлтэй танилцаж, үзэл санааны хувьд бүрэн төлөвшлөө олжээ. 1829 онд Францын сэхээрэлт эрдэмтэн О. Конттой танилцаж, насны чээж хүртлээ дотно шадарласан байна. “Төрийн захиргааны зарчмууд” нэртэй дөрвөн дэвтэр бүтээл нийтлүүлсэн нь түүний нэрийг уг шинжлэх ухаанд бүрэн мөнхөлсөн юм. Энэ бүтээл харамсалтай нь, монгол хэлнээ хөрвүүлэгдээгүй байгаа бөгөөд Франц, Испани хэлнээ цахим сүлжээнд байршсан байна. Уг бүтээлийг утга төгөлдөр эх хэлнээ толмочлон буулгаж, уншигч авгай нарт хүргэх сайн цаг ирнэ гэдэгт найдна. Боннэн бол орчин үеийн төрийн захиргааны шинжлэх ухааныг үндэслэгч мөн гэж Францын эрдэмтэн Жорж Лэнгрод бичсэн байна. Түүний 1808 онд туурвисан “Төрийн захиргааны шинжлэх ухааны зарчмууд” нэрт бүтээл нь арван есдүгээр зуунд Францад төрийн захиргааны шинжлэх ухаан бүрэн утгаараа бий болсон гэж үзэхэд хүргэж байна гэжээ. Жак Шэвальэр, Данил Лошак нарын эрдэмтэд түүнийг “Франц дахь төрийн захиргааны шинжлэх ухааныг үндэслэгч хэмээн үзэж болох юм” гэжээ. Үүний зэрэгцээ олон улсад ч түүнийг төрийн захиргааны шинжлэх ухааныг үндэслэгч мөн гэж үзэх хандлага хүчтэй хөгжиж байна.

Бүтээл
·         De l’Importance et de la Nécessité d’un Code Administratif. Париж, chez Garnery, Libraire. 1808.
·         Principes d'Administration Publique, por servir л'Етюд де Лоис Административ, et Considérations sur l’Importance et la Nécessité d’un Code Administratif, suvies du Project de ce Code. Obvrage полезный aux Préfets, Су-Préfets, Maires и Adjounts, aux Membres des Conseils généraux de départaments, de préfectures, d’arrondissemenns, communaux и municipaux. Париж, chez Клемент Фререс, Libraires. 1809. Seconde édition.
·         Principes d’Administration Publique. Париж, chez Renaudiere Imprimeur-Libraire. 1812. Troisième édition.
·         Abrégé des Principes d’Administration. Выпуск D́aprés la troisième. Париж, Amable-Costes, Libraire-Éditeur. 1829.
·         Экстракто душ Принсипиос Фундаментаес делает Система Административо де Франка por М. Боннин, e sua Comparacao подставляют рот де Портюгаль. Франсиско Соарес Франко, Deputado ás Кортес Ординариас. Lisboa, na Typografia Rollandiana. 1822.
·         Principii di Amministrazione Pubblica. Неаполь, Nella Stamperia Francese. 1824. Versión italiana де Антонио ди Крешенци y Мишель Сэффайоти.
·         Compendio de los Principios de Administración. Мадрид, Imprenta de don José Palacios. Versión castellana de D.J.M. Сааведра. 1834.
·         Compendio de los Principios de Administración. Мадрид, Imprenta de don José Palacios. Versión castellana de D.J.M. Сааведра. 1834 (Nabu цахим сүлжээний хэлбэрээс татав, Лаверне, TN АНУ, 2011).
·         Ciencia Administrativa: Principios de Administración Pública. Estractados de la obra francesa де Карлос Хуан Боннин. Panamá, Импрента де Хосе Анхель Сантос. 1838. Traducida por Эстебан Фебрес Кордеро.
·         «Principios de la Administración Pública». México, Revista de Administración Pública. Особенный Número. Noviembre de 1982. стр 81-102.
·         Bonnin, C.J.B. «Principios de la Administración Pública». México, Revista de Administración Pública. Antología 1-54. Febrero de 1983. стр 479-500.
·         Principios de Administración Pública. México, Fondo de Cultura Económica. 2004.
БЭЛТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГ: otgonbayar.n@etugen.edu.mn

No comments:

Post a Comment

ЗАХИРГАА БА УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА: ҮЗЭЛ САНААНЫ ТОЙМ

  Нэг. Удиртгал Төрийн захиргааны мэдлэг одоогоос 2500 орчим жилийн өмнө Энэтхэг, Хятад, Грек-Ром дахь философи сэтгэлгээний хүрээнд анхла...