Sunday, November 23, 2014

ФРЭНК ЖОНСОН ГУДНАУ (FRANK JOHNSON GOODNOW)



Frank Johnson Goodnow

Мэндэлсэн:
Фрэнк Жонсон Гуднау
АНУ-ын Нюь-Йорк хотын Бруклинд 1859 оны 1-р сарын 18
Таалал барсан:
1939 оны 11-р сарын 15
Ажил:
Жон Хопкинсийн их сургуулийн захирал
Харъяалал:
Америк
Боловсрол:
Колумбын их сургуульд Ph.D доктор болсон
Суралцсан газар:
Берлин хотын Хумбольдтын их сургууль
Хугацаа:
1893-1914 онууд
Эхнэр :
Элизавэт Бучанин (1886–1939 он)
Хүүхэд
3

Фрэнк Жонсон Гуднау (1859 оны Нэгдүгээр сарын 181939 оны арван нэгдүгээр сарын 15) нь Нюь-Йорк хотын Бруклинд төрсөн хуульч, эрдэмтэн.

Агуулга


·         2 Боловсрол

·         3 Ажил, алба

·         4 Гавъяа, шагнал


·         6 Зүүлт, тайлбар

Намтрын товчоон

Тэрээр Элизавэт Бучанинтай 1886 онд ураглаж, Изабэл, Ф. Дэвид, Р. Луис нэртэй гурван хүүхэдтэй болсон.

Боловсрол

Гэр боловсролоо дуусгаад Гуднау Амхэрст (Amherst College) коллежид элсэн орж, улмаар 1879 онд төгссөн. 1882 онд Колумбын Хууль Цаазын Сургууль (Columbia Law School)-ийг дүүргэсэн.  Колумбын Хууль Цаазын Сургуульд байхдаа өмгөөлөгчийн шалгалтанд бэлтгэх зорилгоор захиргааны эрх зүй, хууль цаазын чиглэлээр нэмэлт хичээлүүд үзсэн нь байгуулагдаад удаагүй байсан Улс Төрийн Шинжлэх Ухааны Сургууль (School of Political Science)-д элсэж орох боломж олгожээ. Ингээд 1882 оны сүүлээр гадаад суралцах болзол хангажээ. Гуднау Францын Парис хотноо байрлахEcoleLibre des Sciences Politiques–д мөн Берлины их сургууль (University of Berlin)-д суралцсан.

Ажил, алба

Гуднау 1884 оны 10-р сараас Колумбын их сургуульд багшилж, АНУ-ын захиргааны эрх зүйн түүхээр хичээл заах болжээ.

1887 онд туслах профессор болсон Гуднау 1891 онд захиргааны эрх зүйн профессор, 1903 онд хотын удирдлага, захиргааны эрх зүйн тэргүүлэх профессороор ажиллажээ. Тэрээр 1903 онд Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбоо (American Political Science Association)-ны анхны ерөнхийлөгчөөр сонгогджээ. Амбан захирагч Теодор Рузвельт түүнийг Нюь-Йорк хотын төлөвлөгөөний хорооны гишүүнээр томилсон бол ерөнхийлөгч Драфт Эдийн засаг, Үр дүнгийн хорооны гишүүн болгожээ.

1912 оны 10-р сард Гуднау Олон Улсын Энх Тайвны төлөөх Карнэги Сан, Хятадын засгийн газрын үндсэн хуулийн зөвлөхүүдийн хорооны саналын дагуу 1913 оны 3-р сард Хятадад ирсэн. 1913-1914 оны хооронд Хятадад Юань Шикай (Yuan Shikai)-н засгийн газарт зөвлөхөөр ажилласан. Юань Шикай Харвадын их сургуулийн захирал Жарлес Элиот (Charles Eliot)-ын саналаар Гуднауг ажилд авч шинэ үндсэн хууль зохиох ажлыг даалгажээ. 1913-1915 оны хооронд Гуднау үндсэн хуулийн хоёр хувилбарыг Юань Шикайд өргөн барьжээ. Ардчилсан үзэл санаа, зарчмыг тусгасан үндсэн хуулийн шинэ хувилбар 1915 онд дууссан боловч ерөнхийлөгч өөрийгөө 1916 онд эзэн хаанаар зарласнаар хүчингүй болов.

1914 онд Гуднау Жон Хопкинсийн их сургуулийн гурав дах ерөнхийлөгчөөр сонгогдов. Энд байхдаа тэрээр бакалаврын ангийн оюутнууд эхний хоёр жилдээ дадлага хийх жишиг анх удаа тогтоосон байдаг. Засгийн газрын түвшинд дадлага хийх болсноор төрийн захиргаа, удирдлага, эрх зүйн чиглэлээр өндөр чадвартай мэргэжилтэн бэлтгэгдэхэд нөлөөлжээ.

Гуднау 1929 он хүртэл ерөнхийлөгчөөр ажиллаад дараагаар нь бага сага хичээл бакалаврын түвшинд заах болжээ. Зарим үед Мэриландын их сургуулийг удирдаж байв.

Гавъяа, шагнал

Онцгой гавъяа гаргасан хүмүүст олгох Фрэнк Гуднаугийн нэрэмжит шагнал бий болгож 1996 оноос Улс Төрийн Шинжлэх Ухааныг хөгжүүлсэн алдартангуудад Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооноос олгож байхаар болсон.

Бүтээлийн жагсаалт 


·         Comparative administrative Law (Харьцуулсан захиргааны эрх зүй1893 он)

·         Municipal Problems (Хотын захиргааны асуудлууд1897 он)

·         Politics and Administration (Улс төр ба төрийн захиргаа1900 он)

·         City Government in the United States (АНУ дах хотын удирдлага1905 он)

·         Principles of the Administrative Laws of the United States (АНУ-ын захиргааны эрх зүйн зарчмууд1905 он)

·         Social Reform and the Constitution (Нийгмийн шинэчлэл ба үндсэн хууль1911 он)

·         Principles of Constitutional Government (Үндсэн хуульт удирдлагын зарчмууд1916 он)

Тэрээр дараах бүтээлүүдэд шүүдэг хийсэн:

  • Selected Cases on the Law of Taxation (Татварын эрх зүйг судлахуй1905 он)
  • Selected Cases on Government and Administration (Төрийн захиргаа, удирдлагыг судлахуй1906 он)
  • Social Reforms and the Constitution (Нийгмийн шинэчлэл ба үндсэн хууль”  1914 он)

МОНГОЛ ХЭЛНЭЭ ХӨРВҮҮЛСЭН: УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ Нямаагийн ОТГОНБАЯР (ОТГОНБАЯР Нямаев)

Политолог ОТГОНБАЯР Нямаев  (родился 13 июнь 1982) -Монгольский политолог, социолог, историк, философ, культуролог, переводчик и исследователь. Он закончил МонГУ со степенью магистра политических наук. С 2005 году ОТГОНБАЯР преподавал в Уланбаторском университетом,  потом перешёл на институт ХАНГАЙ. Сегодня преподаватель ОТГОНБАЯР Нямаев докторант в Академии Управление.

No comments:

Post a Comment

ЗАХИРГАА БА УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА: ҮЗЭЛ САНААНЫ ТОЙМ

  Нэг. Удиртгал Төрийн захиргааны мэдлэг одоогоос 2500 орчим жилийн өмнө Энэтхэг, Хятад, Грек-Ром дахь философи сэтгэлгээний хүрээнд анхла...