Sunday, November 30, 2014

АМЕРИКИЙН ТӨРИЙН ОНОЛЧ ДУГЛАС МАКГРЕГОР

Дуглас Мак-Грегор
Douglas Murray McGregor
Мэндэлсэн он:
1906 он({{padleft:1906|4|0}})
Төрсөн газар:
Дэтройт хот
Таалал барсан он:
1964 оны 10-р сарын 1 ({{padleft:1964|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:1|2|0}})
Таалал барсан газар:
Массачусэтс муж
Улс:
США АНУ
Шинжлэх ухааны хүрээ:
Ажилласан газар:
Харвардын их сургууль;
 Массачусэтсийн Технологийн Институт

Эрдмийн цол:
Шинжлэх ухааны доктор
Эрдмийн зэрэг:
Альма-матер:
Харвардын их сургууль
Нэрд гарсан:
X, Y онолыг зохиогч
Мак-Грегор Дуглас (Англ. Douglas McGregor) (Дэтройт хотноо 1906 онд —Массачусетс мужид 1964 оны 10-р сарын 1) — нь Америкийн нийгмийн сэтгэл зүйч нэгэн мөн. Менежментийн ухаанд X, Y онолыг (Theory X and Theory Y) бий болгосон.
1906 онд төрсөн.
1935 онд Харвардын их сургуульд философийн ухааны докторын зэрэг хүртсэн бөгөөд мөн эндээ багшилсан байна.
1937 онд Массачусэтсийн Технологийн Дээд Сургууль руу шилжиж, тэнд үйлдвэрлэлийн харилцааны салбарыг бий болгосон байна.
1948 онд Antioch College-ын захирал болсон.
1954 оноос Массачусэтсийн Технологийн Дээд Сургуульд Слоуны нэрэмжит цалинтай анхны профессор болж, улмаар насны эцэс хүртэл ажилласан байна.
1950-иад оны эхээр Мак-Грегор удирдлагын тухай өөрийн үзэл санаагаа хөгжүүлж, 1960 онд нийтлэгдсэн “Үйлдвэрлэлийн хүний хүчин зүйл(The Human Side of Enterprise) бүтээлдээ тусгасан байна. Тэрээр удирдлагын талаас авч үзвэл X, Y онол дээр суурилсан хоёр хэв шинжийн ажилтан байдаг гэсэн дүгнэлт хийсэн байна.
Х онолын үүднээс авч үзвэл ажилтан хүн хөдөлмөрлөх дургүй бөгөөд даалгасан ажил үүргээс аль болох зайлсхийх хандлагатай байдаг. Ажилчид зөвхөн өөртөө ашигтай зүйлийг эрэлхийлдэг бөгөөд тэдний байгууллагад ажилд орох, ажилтан болохын цаад, үнэнхүү шалтгаан нь мөнгө, эд баялаг юм. Ингэхлээр ажлын байран дээр хатуу, зөөлөн хэлбэрийн албадлагын арга хэмжээг далайцтай нэвтрүүлэх хэрэгтэй болно. Ажилчдыг ажлын байран дээр цалан наазгай байдал гаргуулахгүйн тулд хяналтын маш нарийн тогтолцоо боловсруулах хэрэгтэй. Гэхдээ ингэж ажиллах нь төдийлөн таатай үр дүн авчраад байдаггүй. Харин урамшууллын механизмийг ажлын гүйцэтгэлтэй холбож өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл гүйцэтгэл хангалтгүй ажилтанд урамшуулал үзүүлэхгүй байх харин гүйцэтгэл өндөртэй ажилтныг дээд зэргээр урамшуулах жишээтэй.
Ү онолд хүн амарч, тоглохын нэгэнд адил өөрийн ажлаа гүйцэтгэх, хэрэгжүүлэх бүрэн чадвар, хүсэл эрмэлзлэлтэй байдаг гэж үздэг. Ажилтан хүн албан тушаал ахих, цалин хөлсөө нэмэгдүүлэх, амьдралын баталгаагаа хангах хүсэл эрмэлзлэлтэй байдаг тул өөрт ноогдсон ажлаа ямагт сайн гүйцэтгэхийг хичээдэг. Хамгийн гол нь хувь ажилтны байгууллагын дотрох байр суурийг мэдрүүлж, өөрийгөө бүрэн нээх боломжийг түүнд олгох хэрэгтэй. Ингэж чадвал хүн дээд зэргийн хөдөлмөрийн бүтээмж гаргаж чадах нийгмийн амьтан мөн. Харамсалтай нь, шинжлэх ухаан, технологи өндөр хөгжсөн өнөө үед хүний бүтээлч чадварыг бүрэн дүүрэн нээж, ашиглаж чадахгүй байна.  
Тодорхой нэг нөхцөлд дээрх хоёр онолын нэг нь хэрэгжих боломжтой бөгөөд хоёул нэгэн зэрэг нэг цаг хугацаа, орон зайн хүрээнд хэрэгжих нөхцөлгүй гэж Мак Грегор үзсэн байна. Хэрэв өөрийн ажилтнуудтайгаа менежер хүн хэдий чинээ үнэ цэнэтэй, хариуцлагатай ажилтан гэж хүндэтгэж хандана, төдий чинээ ажлын гүйцэтгэл өндөр байх болно гэдгийг сануулсан.
1964 онд насан хутгийг олох хүртлээ Мак Грегор дээрх хоёр онолын гол санааг нэгтгэсэн Z онолыг боловсруулахад анхаарч ажиллажээ. Харамсалтай нь, бүрэн дуусгаж чадаагүй бөгөөд түүний ажлыг Уильям Оучи (William Ouchi) Японы удирдлагын туршлага дээр тулгуурлан гүйцэтгэжээ. Байгууллагын хүрээнд ажилчиддаа бүх насны ажил хөдөлмөрийн баталгаа гаргаж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарахын зэрэгцээ мэдээллийг чөлөөтэй солилцож, ажилчдын саналыг хүндэтгэн шийдвэр гаргах зарчмуудыг хэвшүүлж чадвал байгууллагын ажилтан бүрийн хөдөлмөрийн бүтээмж, гүйцэтгэлийн чанар дээшлэх болно гэж Z онолд үздэг. Хэрэв Мак Грегор ч гэсэн түүнтэй адил санааг гаргах байсан болов уу гэж өнөөгийн ертөнцөд үздэг.
Бүтээлийн жагсаалт
·         «Үйлдвэрийн газрын хүний хүчин зүйл»
·         «Мэргэшсэн менежер хүн»
МОНГОЛ ХЭЛНЭЭ ХӨРВҮҮЛСЭН: УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ Нямаагийн ОТГОНБАЯР (ОТГОНБАЯР Нямаев)

OTGONBAYAR Nyamaa is a doctoral student (Ph.D) in Public Management at the School of Management at the Academy of Management and regular lecturer of Political Science and Mongolian History at the Institute Preschool Education of the Mongolian State University of Education. He has an undergraduate degree in political science from the National University of Mongolia (2003) and received a master’s degree from the National University of Mongolia in democracy and democratization (2005). He is the author or co-author of more than 20 articles and books. He worked at the University of Ulaanbaatar and higher institute HANGAI. His general research interest is the analysis impact factors administrative reform in Mongolia.

No comments:

Post a Comment

ЗАХИРГАА БА УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА: ҮЗЭЛ САНААНЫ ТОЙМ

  Нэг. Удиртгал Төрийн захиргааны мэдлэг одоогоос 2500 орчим жилийн өмнө Энэтхэг, Хятад, Грек-Ром дахь философи сэтгэлгээний хүрээнд анхла...