Sunday, November 30, 2014

ШВЕДИЙН НЭРТ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ОНОЛЧ НЕЙЛС БРУНСОН (NILS BRUNSSON)

Nils Gustav Magnus Brunsson
Мэндэлсэн он:
1946 он  (67-68 настай)
Төгссөн сургууль:
Хеттэнбургийн Их Сургууль
Цол хамгаалсан байдал:


  • 1969 онд ШУ-ы Магистр
  • 1976 онд доктор
  • 1979 онд Доцент

Ажил:
Упсалийн Их Сургууль
Зэрэг:
Профессор
Эхнэр:
Карин Холмблад Брунсон
Хүүхэд:
дөрөв
Эцэг эх:
Жан, Маргарета Брунсон нар  
Нейлс Густав Магнус Брунсон (1946 онд төрсөн) нь Шведийн нэртэй судлаач бөгөөд бизнесийн удирдлага, байгууллагын онолоор мэргэшин ажилладаг болно. 2010 оноос Упсалийн Их Сургуулийн Удирдахуйн Ухааны Тэнхмийн эрхлэгч болсон[1][2][3]. Түүний судалгааны хүрээнд байгууллагын шийдвэр гаргах үйл явц, төрийн захиргааны онолын асуудлууд багтдаг.
Намтрын товчоон
Брунсон Хеттэнбургийн их сургууль (Gothenburg University)-д философийн ухаан, Бизнес, Эдийн засаг, Хууль Цаазын сургууль (School of Business, Economics and Law)-д удирдлага, эдийн засгийн ухаан тус бүр үзсэн. 1969 онд Хеттэнбургийн Эдийн Засгийн сургуульд бакалаврын зэрэг хүртэж 1976 онд мөн сургуульдаа Ph.D. докторын зэрэг горилсон. 1979 оноос Хеттэнбургийн Их Сургуульд доцент багшаар ажиллах болсон. 1990 онд Шведийн Вангийн Инженерийн Ухааны Академи (Royal Swedish Academy of Engineering Sciences) –ийн гишүүнээр томилогдож, улмаар 2009 онд Европын Холбооны Байгууллага Судалгааны Хүрээлэнгийн хүндэт гишүүнээр сонгогджээ.
Брунсон Хеттэнбургийн Эдийн Засгийн Сургуульд 1969 онд судлаачаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. 1976 онд Хеттэнбургийн Их Сургуулийн профессор, 1979 оноос Упсалийн Их Сургуулийн профессор, 1980 оноос Стоткольмийн Эдийн Засгийн Сургуулийн профессор багшаар тус бүр ажиллаж байсан. 1982 оноос Стоткольмийн Эдийн Засгийн Сургуулийн Улсын Салбарын Удирдлагын тэнхмийн эрхлэгчээр, 1986-2010 оны хооронд Стоткольм хотын Улсын Салбарын Удирдлагын Хэлтсийн даргаар тус бүр ажилласан. Энэ бүхнээс гадна Брунсон Байгууллагын Судалгааны Скандиновын Консирциум гэдгийг үүсгэн байгуулалцаж, 1988-1997 он хүртэл даргаар нь сонгогдсон. 1992 онд байгууллага судалгааны Стоткольмийн төвийг үүсгэн байгуулахад гар бие оролцож, 2008 он хүртэл уг байгууллагаа толгойлсон[4]. 1997 оноос Ахисан Түвшинд Удирдлагыг Судлах Европын Дээд Сургуульд багшилсан. 2007 онд Бильфелдийн Их Сургуулийн профессор болсон. 2010-2011 оны хооронд Шведийн Удирдлагын Академийн захиралаар ажиллав.
Бүтээлийн жагсаалт
  • Brunsson, Nils (1976). Propensity to change : an empirical study of decisions on reorientations. Göteborg: Företagsekonomiska institutionen vid Göteborgs universitet. ISBN 9172460229. LCCN 76469865.

Брунсон байгууллагын онолоор нийтдээ 20 гаруй бүтээл туурвисан байдаг. Эдгээрээс дурдвал:
Ишлэл, зүүлт
1.       "EGOS - European Group for Organizational Studies - Keynote Speakers". Gothenburg: European Group For Organizational Studies. July 2011. Retrieved 2013-11-29.
2.       Brunsson, Nils (2010-09-01). "Curriculum Vitae". Retrieved 2013-11-26.
3.       Brunsson, Nils (2012-09-01). "Curriculum Vitae" (PDF). Retrieved 2013-11-29.
4.       Linders, Ann (September 20, 2012). "Nils Brunsson - Stockholm centre for organizational research". Retrieved 2013-11-29.
МОНГОЛ ХЭЛНЭЭ ХӨРВҮҮЛСЭН: УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ Нямаагийн ОТГОНБАЯР (ОТГОНБАЯР Нямаев)
OTGONBAYAR Nyamaa is a doctoral student (Ph.D) in Public Management at the School of Management at the Academy of Management and regular lecturer of Political Science and Mongolian History at the Institute Preschool Education of the Mongolian State University of Education. He has an undergraduate degree in political science from the National University of Mongolia (2003) and received a master’s degree from the National University of Mongolia in democracy and democratization (2005). He is the author or co-author of more than 20 articles and books. He worked at the University of Ulaanbaatar and higher institute HANGAI. His general research interest is the analysis impact factors administrative reform in Mongolia.


АМЕРИКИЙН ТӨРИЙН ОНОЛЧ ДУГЛАС МАКГРЕГОР

Дуглас Мак-Грегор
Douglas Murray McGregor
Мэндэлсэн он:
1906 он({{padleft:1906|4|0}})
Төрсөн газар:
Дэтройт хот
Таалал барсан он:
1964 оны 10-р сарын 1 ({{padleft:1964|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:1|2|0}})
Таалал барсан газар:
Массачусэтс муж
Улс:
США АНУ
Шинжлэх ухааны хүрээ:
Ажилласан газар:
Харвардын их сургууль;
 Массачусэтсийн Технологийн Институт

Эрдмийн цол:
Шинжлэх ухааны доктор
Эрдмийн зэрэг:
Альма-матер:
Харвардын их сургууль
Нэрд гарсан:
X, Y онолыг зохиогч
Мак-Грегор Дуглас (Англ. Douglas McGregor) (Дэтройт хотноо 1906 онд —Массачусетс мужид 1964 оны 10-р сарын 1) — нь Америкийн нийгмийн сэтгэл зүйч нэгэн мөн. Менежментийн ухаанд X, Y онолыг (Theory X and Theory Y) бий болгосон.
1906 онд төрсөн.
1935 онд Харвардын их сургуульд философийн ухааны докторын зэрэг хүртсэн бөгөөд мөн эндээ багшилсан байна.
1937 онд Массачусэтсийн Технологийн Дээд Сургууль руу шилжиж, тэнд үйлдвэрлэлийн харилцааны салбарыг бий болгосон байна.
1948 онд Antioch College-ын захирал болсон.
1954 оноос Массачусэтсийн Технологийн Дээд Сургуульд Слоуны нэрэмжит цалинтай анхны профессор болж, улмаар насны эцэс хүртэл ажилласан байна.
1950-иад оны эхээр Мак-Грегор удирдлагын тухай өөрийн үзэл санаагаа хөгжүүлж, 1960 онд нийтлэгдсэн “Үйлдвэрлэлийн хүний хүчин зүйл(The Human Side of Enterprise) бүтээлдээ тусгасан байна. Тэрээр удирдлагын талаас авч үзвэл X, Y онол дээр суурилсан хоёр хэв шинжийн ажилтан байдаг гэсэн дүгнэлт хийсэн байна.
Х онолын үүднээс авч үзвэл ажилтан хүн хөдөлмөрлөх дургүй бөгөөд даалгасан ажил үүргээс аль болох зайлсхийх хандлагатай байдаг. Ажилчид зөвхөн өөртөө ашигтай зүйлийг эрэлхийлдэг бөгөөд тэдний байгууллагад ажилд орох, ажилтан болохын цаад, үнэнхүү шалтгаан нь мөнгө, эд баялаг юм. Ингэхлээр ажлын байран дээр хатуу, зөөлөн хэлбэрийн албадлагын арга хэмжээг далайцтай нэвтрүүлэх хэрэгтэй болно. Ажилчдыг ажлын байран дээр цалан наазгай байдал гаргуулахгүйн тулд хяналтын маш нарийн тогтолцоо боловсруулах хэрэгтэй. Гэхдээ ингэж ажиллах нь төдийлөн таатай үр дүн авчраад байдаггүй. Харин урамшууллын механизмийг ажлын гүйцэтгэлтэй холбож өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл гүйцэтгэл хангалтгүй ажилтанд урамшуулал үзүүлэхгүй байх харин гүйцэтгэл өндөртэй ажилтныг дээд зэргээр урамшуулах жишээтэй.
Ү онолд хүн амарч, тоглохын нэгэнд адил өөрийн ажлаа гүйцэтгэх, хэрэгжүүлэх бүрэн чадвар, хүсэл эрмэлзлэлтэй байдаг гэж үздэг. Ажилтан хүн албан тушаал ахих, цалин хөлсөө нэмэгдүүлэх, амьдралын баталгаагаа хангах хүсэл эрмэлзлэлтэй байдаг тул өөрт ноогдсон ажлаа ямагт сайн гүйцэтгэхийг хичээдэг. Хамгийн гол нь хувь ажилтны байгууллагын дотрох байр суурийг мэдрүүлж, өөрийгөө бүрэн нээх боломжийг түүнд олгох хэрэгтэй. Ингэж чадвал хүн дээд зэргийн хөдөлмөрийн бүтээмж гаргаж чадах нийгмийн амьтан мөн. Харамсалтай нь, шинжлэх ухаан, технологи өндөр хөгжсөн өнөө үед хүний бүтээлч чадварыг бүрэн дүүрэн нээж, ашиглаж чадахгүй байна.  
Тодорхой нэг нөхцөлд дээрх хоёр онолын нэг нь хэрэгжих боломжтой бөгөөд хоёул нэгэн зэрэг нэг цаг хугацаа, орон зайн хүрээнд хэрэгжих нөхцөлгүй гэж Мак Грегор үзсэн байна. Хэрэв өөрийн ажилтнуудтайгаа менежер хүн хэдий чинээ үнэ цэнэтэй, хариуцлагатай ажилтан гэж хүндэтгэж хандана, төдий чинээ ажлын гүйцэтгэл өндөр байх болно гэдгийг сануулсан.
1964 онд насан хутгийг олох хүртлээ Мак Грегор дээрх хоёр онолын гол санааг нэгтгэсэн Z онолыг боловсруулахад анхаарч ажиллажээ. Харамсалтай нь, бүрэн дуусгаж чадаагүй бөгөөд түүний ажлыг Уильям Оучи (William Ouchi) Японы удирдлагын туршлага дээр тулгуурлан гүйцэтгэжээ. Байгууллагын хүрээнд ажилчиддаа бүх насны ажил хөдөлмөрийн баталгаа гаргаж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарахын зэрэгцээ мэдээллийг чөлөөтэй солилцож, ажилчдын саналыг хүндэтгэн шийдвэр гаргах зарчмуудыг хэвшүүлж чадвал байгууллагын ажилтан бүрийн хөдөлмөрийн бүтээмж, гүйцэтгэлийн чанар дээшлэх болно гэж Z онолд үздэг. Хэрэв Мак Грегор ч гэсэн түүнтэй адил санааг гаргах байсан болов уу гэж өнөөгийн ертөнцөд үздэг.
Бүтээлийн жагсаалт
·         «Үйлдвэрийн газрын хүний хүчин зүйл»
·         «Мэргэшсэн менежер хүн»
МОНГОЛ ХЭЛНЭЭ ХӨРВҮҮЛСЭН: УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ Нямаагийн ОТГОНБАЯР (ОТГОНБАЯР Нямаев)

OTGONBAYAR Nyamaa is a doctoral student (Ph.D) in Public Management at the School of Management at the Academy of Management and regular lecturer of Political Science and Mongolian History at the Institute Preschool Education of the Mongolian State University of Education. He has an undergraduate degree in political science from the National University of Mongolia (2003) and received a master’s degree from the National University of Mongolia in democracy and democratization (2005). He is the author or co-author of more than 20 articles and books. He worked at the University of Ulaanbaatar and higher institute HANGAI. His general research interest is the analysis impact factors administrative reform in Mongolia.

Sunday, November 23, 2014

ФРЭНК ЖОНСОН ГУДНАУ (FRANK JOHNSON GOODNOW)



Frank Johnson Goodnow

Мэндэлсэн:
Фрэнк Жонсон Гуднау
АНУ-ын Нюь-Йорк хотын Бруклинд 1859 оны 1-р сарын 18
Таалал барсан:
1939 оны 11-р сарын 15
Ажил:
Жон Хопкинсийн их сургуулийн захирал
Харъяалал:
Америк
Боловсрол:
Колумбын их сургуульд Ph.D доктор болсон
Суралцсан газар:
Берлин хотын Хумбольдтын их сургууль
Хугацаа:
1893-1914 онууд
Эхнэр :
Элизавэт Бучанин (1886–1939 он)
Хүүхэд
3

Фрэнк Жонсон Гуднау (1859 оны Нэгдүгээр сарын 181939 оны арван нэгдүгээр сарын 15) нь Нюь-Йорк хотын Бруклинд төрсөн хуульч, эрдэмтэн.

Агуулга


·         2 Боловсрол

·         3 Ажил, алба

·         4 Гавъяа, шагнал


·         6 Зүүлт, тайлбар

Намтрын товчоон

Тэрээр Элизавэт Бучанинтай 1886 онд ураглаж, Изабэл, Ф. Дэвид, Р. Луис нэртэй гурван хүүхэдтэй болсон.

Боловсрол

Гэр боловсролоо дуусгаад Гуднау Амхэрст (Amherst College) коллежид элсэн орж, улмаар 1879 онд төгссөн. 1882 онд Колумбын Хууль Цаазын Сургууль (Columbia Law School)-ийг дүүргэсэн.  Колумбын Хууль Цаазын Сургуульд байхдаа өмгөөлөгчийн шалгалтанд бэлтгэх зорилгоор захиргааны эрх зүй, хууль цаазын чиглэлээр нэмэлт хичээлүүд үзсэн нь байгуулагдаад удаагүй байсан Улс Төрийн Шинжлэх Ухааны Сургууль (School of Political Science)-д элсэж орох боломж олгожээ. Ингээд 1882 оны сүүлээр гадаад суралцах болзол хангажээ. Гуднау Францын Парис хотноо байрлахEcoleLibre des Sciences Politiques–д мөн Берлины их сургууль (University of Berlin)-д суралцсан.

Ажил, алба

Гуднау 1884 оны 10-р сараас Колумбын их сургуульд багшилж, АНУ-ын захиргааны эрх зүйн түүхээр хичээл заах болжээ.

1887 онд туслах профессор болсон Гуднау 1891 онд захиргааны эрх зүйн профессор, 1903 онд хотын удирдлага, захиргааны эрх зүйн тэргүүлэх профессороор ажиллажээ. Тэрээр 1903 онд Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбоо (American Political Science Association)-ны анхны ерөнхийлөгчөөр сонгогджээ. Амбан захирагч Теодор Рузвельт түүнийг Нюь-Йорк хотын төлөвлөгөөний хорооны гишүүнээр томилсон бол ерөнхийлөгч Драфт Эдийн засаг, Үр дүнгийн хорооны гишүүн болгожээ.

1912 оны 10-р сард Гуднау Олон Улсын Энх Тайвны төлөөх Карнэги Сан, Хятадын засгийн газрын үндсэн хуулийн зөвлөхүүдийн хорооны саналын дагуу 1913 оны 3-р сард Хятадад ирсэн. 1913-1914 оны хооронд Хятадад Юань Шикай (Yuan Shikai)-н засгийн газарт зөвлөхөөр ажилласан. Юань Шикай Харвадын их сургуулийн захирал Жарлес Элиот (Charles Eliot)-ын саналаар Гуднауг ажилд авч шинэ үндсэн хууль зохиох ажлыг даалгажээ. 1913-1915 оны хооронд Гуднау үндсэн хуулийн хоёр хувилбарыг Юань Шикайд өргөн барьжээ. Ардчилсан үзэл санаа, зарчмыг тусгасан үндсэн хуулийн шинэ хувилбар 1915 онд дууссан боловч ерөнхийлөгч өөрийгөө 1916 онд эзэн хаанаар зарласнаар хүчингүй болов.

1914 онд Гуднау Жон Хопкинсийн их сургуулийн гурав дах ерөнхийлөгчөөр сонгогдов. Энд байхдаа тэрээр бакалаврын ангийн оюутнууд эхний хоёр жилдээ дадлага хийх жишиг анх удаа тогтоосон байдаг. Засгийн газрын түвшинд дадлага хийх болсноор төрийн захиргаа, удирдлага, эрх зүйн чиглэлээр өндөр чадвартай мэргэжилтэн бэлтгэгдэхэд нөлөөлжээ.

Гуднау 1929 он хүртэл ерөнхийлөгчөөр ажиллаад дараагаар нь бага сага хичээл бакалаврын түвшинд заах болжээ. Зарим үед Мэриландын их сургуулийг удирдаж байв.

Гавъяа, шагнал

Онцгой гавъяа гаргасан хүмүүст олгох Фрэнк Гуднаугийн нэрэмжит шагнал бий болгож 1996 оноос Улс Төрийн Шинжлэх Ухааныг хөгжүүлсэн алдартангуудад Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооноос олгож байхаар болсон.

Бүтээлийн жагсаалт 


·         Comparative administrative Law (Харьцуулсан захиргааны эрх зүй1893 он)

·         Municipal Problems (Хотын захиргааны асуудлууд1897 он)

·         Politics and Administration (Улс төр ба төрийн захиргаа1900 он)

·         City Government in the United States (АНУ дах хотын удирдлага1905 он)

·         Principles of the Administrative Laws of the United States (АНУ-ын захиргааны эрх зүйн зарчмууд1905 он)

·         Social Reform and the Constitution (Нийгмийн шинэчлэл ба үндсэн хууль1911 он)

·         Principles of Constitutional Government (Үндсэн хуульт удирдлагын зарчмууд1916 он)

Тэрээр дараах бүтээлүүдэд шүүдэг хийсэн:

  • Selected Cases on the Law of Taxation (Татварын эрх зүйг судлахуй1905 он)
  • Selected Cases on Government and Administration (Төрийн захиргаа, удирдлагыг судлахуй1906 он)
  • Social Reforms and the Constitution (Нийгмийн шинэчлэл ба үндсэн хууль”  1914 он)

МОНГОЛ ХЭЛНЭЭ ХӨРВҮҮЛСЭН: УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ Нямаагийн ОТГОНБАЯР (ОТГОНБАЯР Нямаев)

Политолог ОТГОНБАЯР Нямаев  (родился 13 июнь 1982) -Монгольский политолог, социолог, историк, философ, культуролог, переводчик и исследователь. Он закончил МонГУ со степенью магистра политических наук. С 2005 году ОТГОНБАЯР преподавал в Уланбаторском университетом,  потом перешёл на институт ХАНГАЙ. Сегодня преподаватель ОТГОНБАЯР Нямаев докторант в Академии Управление.

ЗАХИРГАА БА УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА: ҮЗЭЛ САНААНЫ ТОЙМ

  Нэг. Удиртгал Төрийн захиргааны мэдлэг одоогоос 2500 орчим жилийн өмнө Энэтхэг, Хятад, Грек-Ром дахь философи сэтгэлгээний хүрээнд анхла...