Sunday, September 13, 2015

АНГЛИЙН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ НЭРТ ОНОЛЧ ХРИСТОФЭР КРОФФЭР ХҮҮД (CHRISTOPHER CROPPER HOOD)


Христофэр Кроффэр Хүүд  (1947 онд төрсөн) болбоос Оксфордын Их Сургуулийн харьяа Олл Соулс Коллежийнтөрийн удирдлагын тэргүүлэх профессорнэгэн болно. 2004-2010 онуудад Эдийн Засаг, Нийгмийн Судалгааны Зөвлөлийн Төрийн алба: Гүйцэтгэл, хэрэгжилт, чанар судалгааны хөтөлбөрийн захирлаар ажилласан. Тэрээр Захиргааны хязгаарлалтууд (The Limits of Administration , 1976 он), Засгийн газрын бүтцүүд (The Tools of Government, 1983 он), Төрийн урлаг (The Art of the State , 1998 болон 2000 он) зэрэг бүтээлүүд туурвижээ. Хүүд 2008-2010 онуудад Английн Хөдөлмөрийн Намд биоэтикийн асуудлаар судалгааны ажил  хийсэн.[1]

АНУ-ын Үндэсний Төрийн Захиргааны Хүрээлэнд уригдан очиж, зочин судлаач, 2010-2014 онуудад Эдийн Засаг, Нийгмийн Судалгааны Зөвлөлд зочин профессороор тус тус ажилласан.

Христофэр Кроффэр Хүүд гүйцэтгэх эрх мэдэл, улсын салбарын удирдлагын шинэчлэлт, зохицуулалт, ялангуяа, улсын салбарын шинэ удирдлага үзэл баримтлалаар олон тооны өгүүлэл бичиж, нийтлүүлсэн[2]. “Бүх цаг үед нийцтэй төрийн удирдлага байх уу?(A Public Management for all Seasons?нэрт өгүүлэл нь шинжлэх ухааны хүрээнд ихээхэн алдаршиж, дэлхийн тэргүүлэх шинжлэх ухааны сэтгүүлүүдэд 500 гаруй удаа давтан хэвлэгдсэн гэх тоо байдаг.

2011 оноос Хүүд төрийн албанд шилжин ажиллах болжээ.[3]

Гадаад холбоос
·                       Судлаачийн цахим хуудас
·                       Гүйцэтгэх эрх мэдлийг дахин шинэтгэхүй
·                       Засаглалын чиглэлээрх судалгаанууд
Ишлэл, зүйлт
2.         Христофэр Хүүд; Гай Питэрс (2004). "Улсын салбарын шинэ удирдлагын насжилт: Насжилтийн прадокс уу?"Төрийн захиргаа судалгаа, онолын сэтгүүл 14 (3): 267–282doi:10.1093/jopart/muh019.
3.         Лондон сэтгүүл(Хавсралт) . 59808. х. 7. 2011оны зургаадугаар сарын 11 нд ишлэв.


МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР 
オトゴンバヤラ・ニヤマうin English: OtgonbayarNyamaa, 日本製:オトゴンバヤラ・ニヤマう, по Русский: Отгонбаяр НямаевМонголоор: Нямаагийн Отгонбаяр,1982613- )は、モソゴル政治学者。いまがろ、ハンガイ大学の先生です。オトゴンバヤラは、1999から2003まで、モソゴル国立大学を終えるました。

Tuesday, September 1, 2015

ДАНИЙН НАМ СУДЛАЛЫН НЭРТЭЙ ЭРДЭМТЭН, УЛС ТӨР СУДЛААЧ ИНГРИД ВАН БИЭЗЕН(INGRID VAN BIEZEN)

Ингрид ван Биэзен

Мэндэлсэн
1969 он
Харьяалал
Альма-матэр
Ажлын байдал
Утас
Цахим хаяг
Лэйдэн Их Сургуулийнхарьцуулсан улс төр судлалынпрофессор 
+31 71 527 3779
Ингрид ван Биэзен (1969 онд төрсөн) болбоос Лэйдэн Их Сургуулийн[1]харьцуулсан улс төр судлалынпрофессорбөгөөдActa Politicaсэтгүүлийн улс төрийн шинжлэх ухааны салбарын шүүдэглэгч, эх зохиогч судлаач болно.
Түүний судалгааны ажлын хүрээнд Европ тивийн улс төрийн бодлого, улс төрийн нам, намын тогтолцоо судлал, ардчиллах үйл явц,посткоммунист орнуудын улс төрийн бодлогын асуудал багтдаг[1].
Агуулга
·            Боловсрол
·            Бүтээлийн дээжис
·            Ишлэл
·            Гадаад холбоос
Боловсрол
Ингрид ван Биэзен 1993 онд Лэйдэн Их Сургуульдулс төрийн шинжлэх ухаанаар магистрын зэрэг, 2001 онд мөн сургуульд улс төрийн шинжлэх ухаанаар PhD докторын зэрэг горилсон[1].

Ажил хөдөлмөрийн байдал
2000-2009 оны хооронд Бирминхэйм Их СургуулийнУлс Төрийн Шинжлэх Ухаан, Олон Улсын Харилцаа Судлалын Тэнхимд багшилж байсан[1].
Ингрид ван Биэзен Йель Их Сургууль, Калифорнийн Их Сургууль, Жон Хопкинсийн Их Сургууль, Европын Их Сургууль, Будапешт дах Төв Европын Их Сургууль, Лиссабоны Их Сургуулийн Нийгмийн Судалгааны Хүрээлэн, Мадрид дах Ахисан Түвшний Нийгмийн Судалгааны Хүрээлэн зэрэг газруудад зочин судлаач-багшаар уригдан ажиллаж байсан.

Одоо тэрээр ардчилал, улс төрийн намуудын тухай харьцуулсан улс төр судлалын томоохон төслийн ажил удирдан хэрэгжүүлж байна.[2]Уг төслийг Европын Судалгааны Зөвлөлөөс санхүүжүүлдэг болно[3].

Бүтээлийн дээжис
Ном зохиолууд
·         vanBiezen, Ingrid (2003). Financing political parties and election campaigns : Guidelines. Strasbourg: Council of Europe Pub. ISBN 9789287153562.(Улс төрийн намууд ба сонгуулийн кампанит ажлын санхүүжилт: Ерөнхий удирдамжууд)
·         vanBiezen, Ingrid (2003). Political parties in new democracies party organization in Southern and East-Central Europe. Basingstoke New York: Palgrave Macmillan.ISBN 9781403903075. (Зүүн болон төв Европын орнууд дах намын зохион байгуулалт, шинэ тулгар ардчиллууд дах улс төрийн намууд)
Эрдэм шинжилгээний өгүүллүүд
·         vanBiezen, Ingrid (2003). "The place of parties in contemporary democracies"West European Politics (Taylor and Francis) 26 (3): 171184.doi:10.1080/01402380312331280648.
·         van Biezen, Ingrid; Molenaar, Fransje (2012). "The Europeanisation of party politics? Competing regulatory paradigms at the supranational level"West European Politics(Taylor and Francis) 35 (3): 632–656. doi:10.1080/01402382.2012.665744.
·         vanBiezen, Ingrid; Mair, Peter; Poguntke, Thomas (January 2012). "Going, going, ... gone? The decline of party membership in contemporary Europe"European Journal of Political Research (Wiley) 51 (1): 24–56. doi:10.1111/j.1475-6765.2011.01995.x.
·         van Biezen, Ingrid; Borz, Gabriela (November 2012). "Models of party democracy: patterns of party regulation in post-war European constitutions". European Political Science Review (Cambridge Journals) 4 (3): 327–359. doi:10.1017/S1755773911000294.
·         vanBiezen, Ingrid; Helen, Wallace (July 2013). "Old and new oppositions in contemporary Europe"Government and Opposition, special issue to Commemorate the Centenary of the Birth of GhiţăIonescu (Cambridge Journals) 48 (3): 289–313. doi:10.1017/gov.2013.11.
Ишлэл

МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ Нямаагийн ОТГОНБАЯР

オトゴンバヤラ・ニヤマうin English: OtgonbayarNyamaa, 日本製:オトゴンバヤラ・ニヤマう, по Русский: Отгонбаяр Нямаев,Монголоор: Нямаагийн Отгонбаяр,1982613- )は、モソゴル政治学者。いまがろ、ハンガイ大学の先生です。オトゴンバヤラは、1999から2003まで、モソゴル国立大学を終えるました。

Friday, June 12, 2015

АМЕРИКИЙН НЭРТ МАТЕМАТИКЧ, НОБЭЛИЙН ШАГНАЛТАН БАГА ЖОН ФОРБС НЭШ(JOHN FORBES NASH)



1999 онд Колумбын Их Сургуулийн профессор, Америкийн алдарт сэтгүүлч Сильвэй Назар «A Beautiful Mind: The Life of Mathematical Genius and Nobel Laureate John Nash»(Суу ухаан: Алдарт математикч, Нобэлийн шагналтан Жон Нэшийн амьдрал) нэртэй кино зохиол бичжээ. Уг бүтээлээс сэдэвлэн, 2001 оны арван хоёрдугаар сард Шинэ Зеландын алдарт жүжигчин Рассэл Кроу гол дүрд нь тоглож, Рон Ховард ерөнхий найруулагчаар нь ажиллаж бүтээгдсэн«Оюун Ухааны тоглоом» нэртэй шинэ уран сайхны кино дэлхийн дахиныг байлдан дагуулж, мөн ондоо дөрвөн төрлөөр (сайн кино, шилдэг кино зохиол, шилдэг найруулагч, шилдэг туслах жүжигчин)Оскарын шагнал хүртэж, хүн төрөлхтөнийг мэлмэрүүлж асан түүх саяхан. Бичвэрийг тэрлэгч мөхөс хүн Рассэл Кроугийн гайхамшигт тоглолтыг бишрэн сүслэхийн ялдамд чухам энэ киноны гол баатар болох Жон Нэш гэгч зовлонт суутан хэн болох тухайд бодлын будангуйд бурхан, чөтгөр хоёртэй “буу халж” суусан цаг энэхэн зуур мэт санагдана.
Ямар учраас Сильвэй Назар Жон Нэшийн амьдралаар кино зохиол бичив ээ?

Алдарт математикч, Принстоны Их Сургуулийн оюутнуудын хочилсноор «Үггүй жүжигчин», Нобэлийн шагналтан бага Жон Форбс Нэш 1928 оны зургадугаар сарын 13 нд мэндэлжээ. Жон Нэш нь ялгаварт геометр, тоглоомын онолын чиглэлээр мэргэшин ажиллаж асан нэрт эрдэмтэн юм. 1994 оны аравдугаар сарын 11 нд 66 насандаа тоглоомын онолын хоёр томоохон онолч, Фридрих Вилгельмийн нэрэмжит Боннын Их Сургуулийн профессор Рэйнхард Жустус Рэджинальд Сэлтэн(Selten, 1930), Бэркли дэх Калифорнийн Их Сургуулийн профессор Жон Чарлэз Харшани(Harsanyi, 1920-2000) нартай хамт Нобэлийн шагнал хүртжээ.
Жон Нэшийн хийсэн хамгийн энгийн бүтээлд Нобэлийн шагнал хүртээсэн гэх яриа шинжлэх ухааны ертөнцөд байдаг. Нэшийн бий болгосон олон чухал нээлтүүд энгийн иргэдэд төдийгүй шинжлэх ухааны алдартай мэргэдийн хувьд хүртэл үл ойлгогдох зүйлс болж хоцорсон. Хамгийн сонирхолтой нь, Нэш хэзээ ч өмнөх үеийн судлаачдын үзэл санааг ашиглах, хуулбарлах эсвэл тэднээс санаа авч хөгжүүлж байгаагүй юм. Түүний бүтээсэн ихэнх онолууд агуулгын хувьд дахин давтагдашгүй цоо шинэ шинж чанартай байдаг. Суралцах явцдаа нэг ч хичээлд удаан сууж байгаагүй бөгөөд үүний шалтгаан нь шинэ зүйл мэдэж авдаггүй байсантай холбоотой. Их сургуульд суралцаж асан үеэ хожим Нэш хайран цагаа дэмий гарзадсан мөч байлаа гэж тодорхойлжээ.
Бага Жон Форбс Нэш 1928 оны зургаадугаар сарын 13 нд АНУ-ын Баруун Виржини муж улсын Бэүфильд хотноо Appalachian Electric Powerкомпаний электроник инженер том Жон Нэш, Англи хэлний багш Виржини Мартин нарын гэрт мэндэлжээ. Жон бага насаа ном уншихад зориулж, өөрийн өрөөгөө бяцхан лаборатори болгон хувиргажээ. Математикийн ухаанд огт сонирхолгүй түүнд Эрик Т. Бэллийн «Математикийн шинжлэх ухааныг бүтээгчид» ном худалдан авч өгснөөр Жоны амьдралд асар их өөрчлөлт бий болж, 14 насандаа Фермийн бага теоремыг баталжээ. «Энэ номыг уншсанаар миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдөж, би хэний ч туслалцаагүйгээр Фермийн бага теоремыг баталсан юм» гэж тэрээр хожим дурсан бичжээ. 

1945 оны зургаадугаар сараас 1948 оны зургаадугаар сар хүртэл Питсбург дах Карнэгийн Политехнологийн Дээд Сургуульд суралцаж, эцэг шигээ инженер болохоор сэтгэл шулууджээ. Гэвч түүний сэтгэл зүрхийг тооны ухаан эзэмдэж, харьцангуйн онол, квант механик тэгштгэл, тооны онолыг сонирхох болсон түүхтэй.
Карнэгийн Политехнологийн Дээд Сургуульд суралцажбайхдаа Нэш алдарт математикч Жон фон Нэйманы 1928 онд туурвисан «Эдийн засгийн үйл байдал ба тоглоомын онол» бүтээлд нэг мөрчлөгдөж чадаагүй «хэлэлцээрийн асуудал»-ыг сонирхож эхэлсэн байдаг.
Питсбургт суралцсаныхаа дараагаар Жон Нэш Принстоны Их Сургуульд үргэлжлүүлэн суралцах болж тэгштгэлийн онол дээр ажиллаж эхэлсэн. Тэрээр 1947 онд бакалавр болон магистрын зэргийг нэгэн зэрэг хүртжээ. Түүний багш Ричард Даффин Нэшийг «This man is а genius» хэмээсэн байдаг. 1950 онд 21 насандаа үл түншлэх тоглоомын онолоор философийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Түүний эрдмийн зэрэг горилсон бүтээлд сүүлд «Нэшийн тэгштгэл» хэмээн ончилсон үзэл санааны суурь зарчмууд тусгагдсан  бөгөөд 44 жилийн дараа энэ бүтээлд Нобэлийн шагнал нэхэн хүртээсэн байдаг. Судалгааны асуудлаар нийтдээ гурван өгүүлэл нийтлүүлжээ. Эхнийх нь 1950 онд АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн сэтгүүлд «Оролцогчдын N тоотой тоглоом дах тэгштгэлийн цэг» нэртэйгээр, хоёр дах нь 1950 оны дөрөвдүгээр сард «Эконометрик» сэтгүүлд «Яриа хэлэлцээрийн зорилгын тухай» нэртэйгээр, гурав дах нь 1953 оны нэгдүгээр сард «Хоёр оролцогчтой үл түншлэх тоглоомууд» нэртэйгээр тус тус нийтлэгджээ. Жон Форбс Нэш нийтдээ 24 орчим бүтээл туурвисны ихэнх хэсэг буюу 19 нь 1959 он гэхэд нийтийн хүртээл болчихсон байв.
1950 оны зунаас Нэш Калифорни муж улсын Сант-Моникад байрлах «РЭНД» корпорацид ажиллах болсон авч 1952-1954 оны хооронд эргэн ирж, Пристоны Их Сургуульд багшилсан байна. Энэ үед Нэш ялгаварт геометрийн асуудалд түлхүү анхаарч, өөрийн дэвшүүлсэн теоремийг батлах ажилд сэтгэл оюунаа чилээж байлаа. 1951-1952 онуудад Массачусэтс мужийн Кэмбрижид байрлах Массачусэтсийн Технологийн Дээд Сургуульд эрдэм шинжилгээний ахлах ажилтан болжээ.

Массачусэтсийн Технологийн Дээд Сургуульд байхдаа Жон Нэш Сальвадорын оюутан Алисэй Лардтай танилцаж, 1957 оны хоёрдугаар сард гэрлэжээ. Удалгүй тэдний хүү Жон Чарлэз Нэш 1959 оны тавдугаар сарын 20 нд мэндэлсэн байдаг. Гэвч тэдний амьдралд хүнд, хэцүү явдал тохиолдох болсны нэг нь Жон Нэшийн сэтгэцийн байдал хүндэрч, сэтгэл мэдрэлийн албадан эмчилгээнд хамрагдсан явдал байв. Өөрийн эцэг том Нэшийн нэгэн адил Жон Нэшд сэтгэцийн удамшигдсан эмгэг(параноидальной шизофрении буюу хий юм төсөөлөн биежүүлэх сэтгэцийн эмгэг) илэрчээ. Зарим мэдээгээр бисексуал харилцааг хүлээн зөвшөөрч, ижил хүйстэнтэйгээ ил, далдаа хуваалцах (бандилах эмгэгтэй)  болжээ.
Хүн төрөлхтөний суутнуудын түүхэн дах хамгийн адармаатай эр, эмийн харилцааг Алисэй, Жон нар туулсан юм. 1963 онд салсан боловч 1970 онд эргэн нийлжээ. Зарим судлаачдын нэрлэснээр тэд амьдралынхаа туршид эхнэр, нөхөр бус, харин холбоо алсарсан хамаатнууд мэт амьдарчээ. Гэвч хувь заяа дахин гараа сунгаж, тэд 2001 оны зургаадугаар сарын 1 нд шинээр гэрлэжээ.
Америкийн the Fortune сэтгүүлд Нэшийг математикийн ухаанд мандсан шинэ од хэмээн зарлаж байх тэр үед сэтгэцийн байдал нь эрс муудаж эхэлсэн байна. 1959 онд Маклин эмнэлэгт хэвтэж, оношлуулахад параноидальной шизофрении буюу хий юм төсөөлөн биежүүлэх сэтгэцийн эмгэгтэй гэсэн эмчийн магадлагаа гарчээ. Нэш нийтдээ амьдралыхаа 30 жилийн сэтгэцийн эмнэлэгт өнгөрөөсөн байдаг. 1970-иад оны үеэс сэтгэцийн байдал нь аажим боловч сайжирч эхэлсэн байна. 1978 онд «Үл түншлэлийн онол дах тэнцвэржилтийн асуудлаар» шинэ санаа гаргасны учир Жон фон Нэйманы нэрэмжит шагналыг түүнд олгожээ.

Хүн төрөлхтөний суут сэтгэгч, Нобэлийн шагналтан, гачлант амьдралын зовлонгийн мүглэнд тарчлагч Жон Форбс Нэш 2015 оны тавдугаар сарын 23 нд 86 насандаа эхнэрийн хамт автомашины ослоор эндэж, тэнгэрийн орноо морилжээ.
МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ: БИОГРАФИЯ ДЖОН ФОРБС НЭША\\ 13. 06. 2015. НА ВЕБ САЙТЕ: HTTP://BIOGRAPHERA.NET/BIOGRAPHY.PHP?ID=361

ЗАХИРГАА БА УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА: ҮЗЭЛ САНААНЫ ТОЙМ

  Нэг. Удиртгал Төрийн захиргааны мэдлэг одоогоос 2500 орчим жилийн өмнө Энэтхэг, Хятад, Грек-Ром дахь философи сэтгэлгээний хүрээнд анхла...