Saturday, March 28, 2015

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ШИНЭЧЛЭЛИЙН НЭРТ ОНОЛЧ ПЭТЭР ЧАРЛЭС АУКОИН

Peter Charles Aucoin
Мэндэлсэн
Канад, Нова Скот, Халифакс 1943 оны аравдугаар сарын 3
Бие барсан
2011 оны долдугаар сарын 7 нд 67 насандаа
Оршин сууж асан газар
Канад улс, Нова Скот, Халифакс
Иргэншил
Канад улс
Мэдлэгийн салбар
Улс төрийн шинжлэх ухаантөрийн захиргаа
Ажиллаж байсан газар
Далхоус Их Сургууль
Алма матер
Ариун Марийн Их Сургууль (B.A.,хүндэт доктор)
Далхоус Их Сургууль (M.A.)
Хатан Хааны Их Сургууль (Ph.D.)
Пэтэр Чарлэс Аукоин (1943 оны аравдугаар сарын 32011 оны долдугаар сарын 7) нь Канадын Халифакст орших Далхоус Их Сургуулийн улс төрийн шинжлэх ухаан болон төрийн захиргааны ухааны профессор нэгэн мөн. Төрийн захиргааны удирдлагын шинэчлэлийг дагнан судалдаг дэлхийн нэртэй эрдэмтдийн нэг юм[1].Канадын Хатан Хааны нийгэмлэг (Royal Society of Canada)-ийн гишүүн нэгэн мөн[2].Тэрээр Канадын засгийн газар(Government of Canada)-т орон нутгийн удирдлага хариуцсан зөвлөхийн алба үүрэглэж байсан[3].
АГУУЛГА
·         Ажил алба
·         Гавъяа, шагнал
·         Нийтлэлүүд
·         Ишлэл, зүүлт
Цадиг намтрын товчоон
Аукоин 1943 онд Халифакст төрсөн[4]. Тэрээр Ариун Марийн Их Сургуулийн дэргэдэх ахлах ангийг дүүргэж дараагаар нь мөн сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан. Далхоус Их Сургууль (Dalhousie University)-иас мастерийн зэрэг, Хатан Хааны Их Сургууль (Queen's University)-иас Ph.D.хүртсэн[5].
Ажил алба
Аукоин 1970 оноос Далхоус Их Сургуульд багшаар орж есөн жилийн дараа профессор болсон[6]. 1985-1990 оны хооронд Төрийн Захиргааны Сургуулийн захирал, 1992-1995 онуудад Улс төр судлалын тэнхмийн эрхлэгчээр тус тус ажилласан[7].  2009 оноос төрийн захиргаа, удирдлагын ухааны болон улс төрийн шинжлэх ухааны тэргүүлэх профессорын зэрэг хүртсэн.  
Аукоин Канадын засгийн газарт холбооны болон орон нутгийн өөрөө удирдах ёс тэрчлэн хотуудын удирдлагын асуудлаар зөвлөх хийж байсан[8]. Канадын Шинжлэх Ухааны Зөвлөл (Science Council of Canada)-д зөвлөх хийхийн зэрэгцээ Канадын Эдийн Засгийн Хөгжил, Хамтын Ажиллагааны Хатан Хааны Хороо (Royal Commission on the Economic Union and Development Prospects for Canada)-ны судалгааны ажлын бүрэлдэхүүнд 1985-1986 оны хооронд ажилласан. Аукоин 1990-1991 оны хооронд Намын санхүүжилт, Сонгуулийн Шинэчлэлийн Хатан Хааны Хороо (Royal Commission on Electoral Reform and Party Financing)-ны судалгааны төвийн захирал байсан[5]. Мөн Канадын Төрийн Албаны Сургууль (Canada School of Public Service)-д багшилж байв. Төрийн Бодлого Судалгааны Хүрээлэн (Institute for Research on Public Policy)-гийн хилийн чанад дах захирал байсан[6][3][2][7].
1995-1996 онуудад Аукоин Канадын Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбоо (Canadian Political Science Association)-ны ерөнхийлөгчөөр ажилласан. Энэ үед тэрээр Канадын Төрийн Захиргааны Хүрээлэн (Institute of Public Administration of Canada)-гийн дэд ерөнхийлөгчийн албыг давхар үүрэглэж байв. Тэрээр олон улсын болон Канадын шинжлэх ухааны олон сэтгүүлүүдэд шүүдэглэх ажил хийж байсан. Канадын Төрийн Захиргааны Хүрээлэнгийн шугамаар бүтээгдсэн хэд хэдэн бүтээлийг хянан тохиолдуулсан. Нийтдээ Аукоин тавь гаруй зохиолд хамтран зохиогчоор эсвэл хянан засварлагчийн хувиар оролцсон байдаг. Ная орчим өгүүлэл, нэг сэдэвт бүтээл туурвижээ[3]. “Administrative Reform in Public Management: Paradigms, Principles, Paradoxes and Pendulums” нэрт өгүүлэл нь 500 удаа хэвлэгдэн гарчээ. 2011 онд Лори Турнболл, Марк. Д. Жарвэс нартай хамтран бичсэн “Democratizing the Constitution: Reforming Responsible Government” нэртэй бүтээл эрдэмтэн, судлаачдын зүгээс өндөр үнэлэлт авч мөн ондоо Канадын Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооны Дональд Смилийн нэрэмжит шагналыг хүртжээ[9][10].
Аукоин 2011 оны долдугаар сарын 7 нд Дүшидийн орноо морилжээ[11].
Гавъяа, шагнал
·         1994: Canadian Public Administration[12] сэтгүүлд өгүүлэл нийтлүүлсний учир шагнал хүртсэн
·         1995:  The New Public Management: Canada in Comparative Perspective нэртэй бүтээл нийтлүүсний төлөө Чарлэс Лэвиний нэрэмжит шагнал
·         1999: Нова Скотын амбан захирагчийн 1999 оны шагнал
·         2004: Canadian Public Administration[12] сэтгүүлд өгүүлэл нийтлүүлсний учир шагнал хүртсэн
·         2005: Төрийн захиргааны ухааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн амбан захирагчийн нэрэмжит одон
·         2006: Канадын Хатан Хааны Нийгэмлэгийн гишүүнээр сонгогдсон
·         2006: Үр бүтээлтэй багшилсны учир Далхоус Их Сургуулийн нэрэмжит шагнал
·         2007: Канад нийгэмлэгийн хүндэт гишүүн[1][2]
·         2011: Ариун Марийн Их Сургуулийн иргэний эрх зүйн хүндэт доктор[3]
·         2011: Democratizing the Constitution: Reforming Responsible Government” нэртэй бүтээл нийтлүүлсний учир Канадын Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооны Дональд Смилийн нэрэмжит шагнал [9]
Нийтлэлүүд
·        Aucoin, Peter; Jarvis, Mark D.; Turnbull, Lori (2011). Democratizing the Constitution: Reforming Responsible Government. Emond Montgomery PublicationsISBN 978-1-55239-463-2.
Ишлэл, зүүлт
1.        "Distinguished Scholar Peter Aucoin Receives Top Public-Service Award"The Institute of Public Administration of Canada. 30 August 2005. Retrieved 29 May 2011.
2.       "Dr. Peter Aucoin". Dalhousie University. Retrieved 29 May 2011.
3.       "Noted Professor Receives Honorary Doctorate of Civil Law"News Releases. Saint Mary's University. Retrieved 29 May 2011.
4.        "Dr. Peter Aucoin"Faculty. Dalhousie University. Retrieved 29 May 2011.
5.        Harper v. Canada (Attorney General) (Supreme Court of Canada 18 May 2004). Text
6.        "Board of Directors". Institute for Research on Public Policy. Retrieved 30 May 2011.
7.        "Symposium to honor SOG member Peter Aucoin"Governance Journal. 16 October 2009. Retrieved 29 May 2011.
8.        "Past Winners - 2011"Donner Prize. Donner Canadian Foundation. Retrieved 25 May 2014.
9.        "Donald Smiley Prize". Canadian Political Science Association. Retrieved 25 May 2014.
10.     Wherry, Aaron (8 July 2011). "In memoriam"Macleans.ca. Retrieved 9 July 2011.
11.     "J.E. Hodgetts Award Winners". Institute of Public Administration of Canada. Retrieved 29 May 2011.
12.     Doern, Bruce; Prince, Michael J.; Schultz, Richard J. (2014). Rules and Unruliness: Canadian Regulatory Democracy, Governance, Capitalism, and Welfarism. Montreal and Kingston: McGill-Queen’s University Press. ISBN 9780773543324.
13.     Doern, Bruce; Prince, Michael J.; Maslove, Allan (2013). Public Budgeting in the Age of Crises: Canada’s Shifting Budgetary Domains and Temporal Budgeting. Montreal and Kingston: McGill-Queen’s University Press. ISBN 9780773541689.

МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ: PETER CHARLES AUCOIN || 07.01.2015. HTTP://EN.WIKIPEDIA.ORG\WIKI\PETER_AUCOIN

ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ Нямаагийн ОТГОНБАЯР
МЭРГЭН САНАА АСААХ ХЭН БОЛОВЧ МӨХӨС ХҮНД ДАРААХ ЦАХИМ ХАЯГААР САНАЛ, ШҮҮМЖ ӨГВӨӨС ХҮҮШИЙН ГАЗАР ҮҮЛЭН ЧӨЛӨӨНИЙ НАР ҮЗЭХ МЭТ, УСГҮЙ ГАЗАР ХУР БОРОО ХАЙРЛАХ МЭТ СЭТГЭЛИЙН УГААС ЦЭНГЭН БАЯСАХ АЖААМ: nyamaew@gmail.com, goodnyamaev@gmail.com, otgonbayarnyamaa@rocketmail.com

OTGONBAYAR Nyamaa is a doctoral student (Ph.D) in Public Administration and Management at the School of Management at the National Academy of Governance & Managementand regular lecturer ofPolitical Science and Mongolian History at the Institute Preschool Education of the Mongolian State University of Education. He has an undergraduate degree in political science from the National University of Mongolia (2003) and received a master’s degree from the National University of Mongolia in democracy and democratization (2005). He is the author or co-author of more than 20 articles and books. He taught at the University of Ulaanbaatar, higher institute HANGAIand Public Complex School HUMUUN.His general research interest is factor analysis administrative reform in Mongolia. 

ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛ БУЮУ ӨГӨГДЛИЙН ШИНЖИЛГЭЭ ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ?

Ерөнхий ойлголт
Гадаад, дотоод объектив, субъектив олон хүчин зүйлсийн нөлөөгөөр нийгмийн хүрээнд бий болох юмс, үзэгдлийн харьцангуй бодот үр дүн, үйл явцыг шинжлэн судлах, нээн илрүүлэх цогц судалгааг хүчин зүйлсийн шинжилгээний аргачлал гэж нэрлэдэг.
Хүчин зүйлсбуюу factor, фактор хэмээх ойлголт нь латин хэлний бүтээгч, цогцлоогч гэх утгыг илэрхийлсэн үг болно. Тодорхой үзэгдэл, үйл явцад илрэх шинж чанарыг өдөөж буй тэр бүх зүйлсийг хүчин зүйл гэж үздэг.
Хүчин зүйлсийн шинжилгээний аргын түүх
Хүчин зүйлсийн шинжилгээний аргачлал нь анхлан сэтгэл судлалын ухаанд ашиглагджээ.Өнөөдөр судалгааны энэ аргачлалыг сэтгэл судлал төдийгүй улс төр судлал, социологи, төрийн захиргаа, удирдлагын ухаан гэх мэт нийгмийн шинжлэх ухааны бусад салбаруудад ч өргөн дэлгэр хэрэглэх болсон. Үүнд орчин үеийн мэдээлэл технологийн ололт, тэр дундаа SPSS өгөгдөл боловсруулах программ чухал ач холбогдолтой.
Хүчин зүйлсийн шинжилгээний аргачлалын онолын үндсийг Английн эрдэмтэн, сэтгэл судлаач Фрэнсис Гальтон (1822-1911 он) боловсруулжээ. 1890 онд хийсэн гасан (Монгол улсад индиго гэж нэрлэж заншсан.,зохиогчийн тайлбар) буюу вундэркэнд хүүхдийноюун ухааны авъяас чадварын судалгаандаа тэрээр хүчин зүйлсийн шинжилгээний аргачлалыг ашигласан байдаг. Гальтоны судалгааны аргачлалыг боловсруулахад Английн алдарт философич, математикч Карл Пирсон (1857-1936 он) гар, бие оролцсон гэх баримт байдаг.
Орчин үед хүчин зүйлсийн шинжилгээний аргачлалыг зохиогч нь сэтгэл судлаач Чарлэс Эдуард Спирмэн (1863-1945 он) гэж тооцогддог. Тэрээр 1904 онд бичсэн «General Intelligence Objectively Determined and Measured» өгүүлэлдээ хоёр хүчин зүйлст оюун ухааны онолыг хөгжүүлсэн. Тусгай сорилын тусламжтайгаар хүүхдийн оюун ухааны чадварыг хэмжих боломжтой гэж үзэж асан Гальтоны санааг хөгжүүлсэн байна. Хүүхдийн оюун ухааны чадвар G (general) ерөнхий хүчин зүйлс, S (specific) тусгай хүчин зүйлсээс тус бүр хамаардаг. Түгээмэл бус, зарим нэг тохиолдолд тусгай хүчин зүйлсээс, бусад тохиолдолд ерөнхий хүчин зүйлсээс оюун ухаан хамаарч байдгийг Спирмэн онцолсон. Харин энэ санааг ЛуисЛеон Тэрстоун (1935, 1947, 1951) олон хүчин зүйлст оюун ухааны онолоороо үгүйсгэсэн байдаг.Мөн Р. Кэттел (1946, 1947, 1951), Г. Айзэнк нар бие хүний онолын судалгаандаа хүчин зүйлсийн шинжилгээний аргачлалыг ашиглажээ.
Харин төрийн захиргаа, удирдлагын ухаанд өнгөрсөн зууны 70, 80-иад оны үеэс нэвтэрсэн бөгөөд голлон хөгжүүлэгчид нь Америкийн модернист чиглэлийн төлөөлөгчид байлаа. Хүчин зүйлсийн шинжилгээний аргачлалыг төрийн захиргаа, удирдлагын ухаанд хэрэглэх болсноор зарим талаар нэлээд шүүмжлэл дагуулж эхэлсэн байдаг. Математик томъёололд хэт автдаг, нийгмийн шинжлэх ухааны гол шинжийг үгүйсгэдэг, судалгааны үр нөлөөг бууруулдаг талтай гэж үзэх эрдэмтэд гарсан. Гэсэн хэдий ч төрийн захиргаа, удирдлагын ухаанд хүчин зүйлсийн шинжилгээний арга, аргачлалыг өргөн дэлгэр ашигласан хэвээр байна.
Өрнө Дахинд хүчин зүйлсийн шинжилгээний аргачлалыг судалгаандаа хэрхэн хэрэглэх ажиллагаа, заавар, зөвлөгөө агуулсан сурах бичиг, гарын авлагууд маш олноор хэвлэгдэх болсон. Тухайлбал Стивэнс (Stevens., 1986), Кули, Лонэс (Cooley, Lohnes., 1971), Харман (Harman., 1976), Ким, Мюллэр (Kim, Mueller., 1978), Лоули, Максвэлл (Lawley, Maxwell., 1971), Линдэман, Мэрэнда, Голд (Lindeman, Merenda, Gold., 1980), Моррисон (Morrison., 1967), Мулэйк (Mulaik., 1972), Вэрри (Wherry., 1984) нарын бүтээлүүдийг дурдаж болох байна.
Хүчин зүйлсийн шинжилгээний аргачлалын төрлүүд
Шинжлэх ухаанд дараах төрлийн хүчин зүйлсийн шинжилгээний аргачлалууд байдаг гэж үздэг. Эдгээрт:
·         Чиг үүргийнболон хамааралт хүчин зүйлсийн шинжилгээ:
·         Шууд (дедуктив) болон урвуу (индуктив) хүчин зүйлсийн шинжилгээ:
·         Нэг болон олон үе шатат хүчин зүйлсийн шинжилгээ:
·         Статик болон динамик хүчин зүйлсийн шинжилгээ:
·         Түүхэн болон таамагласан хүчин зүйлсийн шинжилгээ.
Хүчин зүйлсийн шинжилгээний арга, аргачлалыг ашиглах үе шатууд
Хүчин зүйлсийн шинжилгээний арга, аргачлалыг судалгааны ажилдаа дараах үе шаттайгаар хэрэглэдэг. Үүнд:
·         Нэгдүгээр үе: Хүчин зүйлсээ сонгох:
·         Хоёрдугаар үе: Хүчин зүйлсээ системчилж, ангилах:
·         Гуравдугаар үе: Хүлээгдэж буй үр дүн, хүчин зүйлсийн хоорондын хамаарлыг загварчлах:
·         Дөрөвдүгээр үе: Хүчин зүйлсийн нөлөөллийг тооцох, хүчин зүйлсийн өөрчлөлт үр дүнгийн өөрчлөлтөд хэрхэн нөлөөлж буйг үнэлэх:

·         Тавдугаар үе: Хүчин зүйлсийн загвараа хэрэглэх:

ЗАХИРГАА БА УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА: ҮЗЭЛ САНААНЫ ТОЙМ

  Нэг. Удиртгал Төрийн захиргааны мэдлэг одоогоос 2500 орчим жилийн өмнө Энэтхэг, Хятад, Грек-Ром дахь философи сэтгэлгээний хүрээнд анхла...